Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) өнөөдөр (2026.03.05) Бээжин хотноо эхэлж байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь юу байх, БХАТИХ нь БНХАУ-ын улс төрийн тогтолцоонд ямар чиг үүрэг гүйцэтгэдэг зэрэг агуулгаар МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн ахлах багш, Доктор А.Батцэцэгийн бэлтгэсэн судалгаа, мэдээллийг хүргэж байна.
-Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) нь БНХАУ-ын хууль тогтоох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага мөн. Энэ институц нь төрийн нэгдмэл эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд Хятадын коммунист улс төрийн тогтолцоонд “удирдах үүрэг”-ийг Үндсэн хуулиар баталгаажуулсан ХКН-ын удирдлагын дор хэрэгжүүлдэг гэж хэлж болно. БХАТИХ болон дунд, доод шатны байгууллагуудын хоорондын харилцаа нь төрийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлдэг гэж үзэж болно.
Тэгэхээр Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын хувьд БХАТИХ нь Хятад Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомж батлах, доод шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, БНХАУ-ын дарга, Төрийн Зөвлөл, Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Прокурорын газар, Үндэсний Хянан шалгах хороо, Цэргийн Төв Зөвлөл зэрэг байгууллагуудын дээд албан тушаалтнуудыг сонгох, чөлөөлөх эрхтэй байдаг. Маш онцгой чухал үүрэгтэй байгууллага байгаа юм, бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа чуулдаг, бусад чөлөө цагт төрийн эрх мэдлийг БХАТИХ-ын Байнгын Хороо хэрэгжүүлдэг гэсэн үг.
Байнгын хороо нь ойролцоогоор 170 гишүүнтэй хоёр сар тутам хуралддаг. БХАТИХ жил бүрийн хавар, ихэвчлэн 10–14 хоног үргэлжилдэг чуулган Бээжин хотын Тяньаньмэний талбайн баруун талд байрлах Ардын их хурлын Их Танхимд зохион байгуулагддаг. Энэ чуулганаар чухал чухал хуулийн төслүүд болон боловсон хүчний томилгоог баталдаг.
Мөн БХАТИХ-ын хаврын чуулган Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Бага хурлын Үндэсний хорооны хуралдаантай давхцдаг. Ийм учраас БХАТИХ болон Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Бага хурлыг хамтад нь “Хоёр чуулган” (Lianghui) гэж нэрлээд байгаа юм.
БХАТИХ-ын жил тутмын чуулган нь төрийн байгууллагууд өнгөрсөн бодлогын хэрэгжилтийг дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөг нийтэд танилцуулах боломж болдог. Улс төрийн тогтолцоонд ХКН-ын удирдах үүрэг давамгайлдаг тул зарим гадаадын ажиглагчид БХАТИХ-ыг намын дээд түвшинд аль хэдийн гарсан шийдвэрийг баталгаажуулдаг “албажуулах” байгууллага гэж үзэх нь бий.
Төлөөлөгчдийн хувьд мужийн түвшний ардын төлөөлөгчдийн хурлуудаас сонгодог бөгөөд эдгээр хурлууд өөрсдөө шууд бус аргаар сонгогддог. Ардын төлөөлөгчдийн тогтолцооны бүх түвшинд нэр дэвшүүлэх, сонгох үйл явцад ХКН хяналт тавьдаг.

Өмнө жил буюу 2025 оны байдлаар БХАТИХ 2,904 гишүүнтэй хуралдсан энэ нь дэлхийн хамгийн олон гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллагад тооцогдсон байна.
БХАТИХ-ыг таван жилийн хугацаатай сонгогддог. Их хурлын төлөөлөгчид төрийн бусад байгууллагад давхар албан тушаал хашиж болдгоороо онцлог бөгөөд нам, улс төрийн дээд удирдлагын ихэнх төлөөлөлүүд БХАТИХ-ын бүрэлдэхүүнд багтсан байдаг.
Харин Байнгын хорооны гишүүдийг гүйцэтгэх, шүүх, прокурорын болон хяналтын байгууллагад зэрэг албан тушаал хашихыг хориглодог.
Өнгөрсөн оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын 20 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлаар 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн.
Үүнд, БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөны төсөл нь Хятадын эдийн засэг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон баримт бичиг гэж хэлж болно. Дурьдсан төлөвлөгөө нь 2026–2030 оны хугацааг хамарч байна. Төлөвлөгөөний урьдчилсан судалгааг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2023 оны арванхоёрдугаар сард хийсэн байдаг.
2025 оны аравдугаар сарын 24-нд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний Үндсэн чиглэлийн баримт бичгийг боловсруулах асуудлаар тусгай хуралдааныг даргалж, Шадар сайд Дин Шюэсян оролцсон. 2025 оны арванэгдүгээр сарын 3-нд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий газрын дарга Цай Чи өдөр тутмын “Ардын өдрийн сонин”-д нийтлэл хэвлүүлж, “15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд намын сахилга хариуцлагыг бүх талаар, чанд хэрэгжүүлэх нь туйлын чухал” хэмээн онцолсон тухай энд бас онцолмоор байна.

Төлөвлөгөөг удахгүй эхлэх БХАТИХ-ын чуулганаар батлахаар товлосон.
БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн Шинэ төлөвлөгөө нь социалист модернизацийн суурь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна гэж үзэж байна. Ингэхдээ гол зургаан үндсэн зарчмыг баримтлахаар болж байна. Үүнд:
- Намын удирдан чиглүүлэх үүргийг бүх талаар тууштай хадгалах;
- Ард түмнийг анхаарлын төвд тавих;
- Өндөр чанартай хөгжлийг хангах;
- Бүх талыг хамарсан, гүнзгийрүүлсэн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх;
- Төр ба зах зээлийн тэнцвэрийг хангаж, “уян хатан” бөгөөд “сайн зохицуулалттай” эдийн засгийн дэг журмыг бүрдүүлэх;
- Аюулгүй байдал ба хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлэд онцгой анхаарах тухай багтаж байна.
Мөн БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн Шинэ төлөвлөгөө нь Хятадын онцлогтой социализмын Шинэ эрин үе, хоёр дахь 100 жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үе шат болох юм.
Өмнөх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй харьцуулахад 15 дугаар таван жилийн төлөвлөгөө нь баялгийн тэгш хуваарилалтыг дэмжихээс илүүтэй бизнесийн орчныг дэмжихэд илүү анхаарал хандуулах чиглэлтэй байна.
Жишээлбэл, ногоон технологи, нарны эрчим хүч, цахилгаан автомашин болон тэдгээртэй холбоотой газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ нь Хятадад амжилттай хөгжсөн салбарууд юм. 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд Хятадын удирдлага өндөр түвшний хагас дамжуулагч, биотехнологи, квант тооцоолол, сансрын технологи, халуун цөмийн нэгдлийн гинжин урвалд суурилсан хиймэл нар бүтээх, газрын ховор элементийн тухайд манлайллын байр сууриа хадгалах зэрэг салбарт бодлогын дэмжлэг илүү үзүүлэхээр зорьж байна. Энэ их чухал.
Мөн Аж үйлдвэрийн сөрөн тэсвэржих чадавх нь 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний гол бодлогын чиглэлүүдийн нэг болохоор байна. Хятадын аж үйлдвэрийн чадавх нь эдийн засгийн мэдэгдэхүйц өсөлтийг бий болгосон ч түүний дагалдах сорилтууд ч нэмэгдсээр байна. Төв Хорооноос “аж үйлдвэрлэлийн салбарын зохист тэнцвэрийг хадгалах”, “уламжлалт салбаруудыг оновчлох, шинэчлэх”-ийг онцолж байна.
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “бодит эдийн засгийг орхиж болохгүй” хэмээн олон нийтийн өмнө мэдэгдсэн нь Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь үйлдвэрлэлийн салбарыг бүрэн орхихгүй, харин хямралд сөрөн тэсвэрлэх чадавхтай байхаар зохистой түвшинд хадгална гэсэн санааг илэрхийлж байсан.
Ер нь Хятадын Таван жилийн төлөвлөгөөнүүд нь тус улсын эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэлийн хөгжлийг чиглүүлдэг стратегийн Замын зураглал гэж хэлж болох бөгөөд 1953-1957 онд хэрэгжиж эхэлсэн Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө нь хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд төвлөрч, Зөвлөлт загварын төвлөрсөн төлөвлөгөөт социалист өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байсан гэж хэлж болно. 1953–2005 онд “jihua” буюу хатуу, зааварчилсан төлөвлөлт байсан бол 2006 оноос хойш “guihua” буюу чиглүүлэх, стратегийн төлөвлөлт болж өөрчлөгдсөн байдаг.

Харин энэ удаагийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө (2026–2030)-ний Үндсэн чиглэл нь үндэсний технологийн инновац, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, өндөр чанартай ногоон хөгжил, мөн хүн амын насжилтад дасан зохицох бодлогыг тэргүүлэх чиглэл болгож, өндөр хурдтай өсөлтөөс аюулгүй, тогтвортой хөгжил рүү шилжих, “шинэ бүтээмжит хүч” (new productive forces) хэмээх үзэл баримтлалд тулгуурлаж, судалгаа-хөгжил (R&D), дижитал оюун, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг онцолж байгаагаараа онцлог байна гэж үзэж байна.
Мөн геополитикийн савлагаа, тодорхойгүй байдлын нөхцөлд эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, “аюултай шуурга”-ыг даван туулах чадвартай, илүү сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Өмнөх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө (2021–2025) нь нь “өндөр чанартай өсөлт”-ийг зорилго болгож “Хос эргэлт” гэх стратеги буюу дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын чадавхыг хадгалах, дижитал шилжилтийг төгөлдөржүүлэх байсан бол харин 2026–2030 оны гол чиглэлүүд нь технологийн бие даасан бодлогын хүрээнд, хагас дамжуулагч, дижитал оюун, биотехнологи зэрэг стратегийн салбарт гадаад хамаарлыг бууруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, стратегийн нөөцийг зөв хуваарилах, ногоон хөгжлийн хүрээнд нүүрстөрөгчийн саармагжилтын зорилтыг урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хурдасгах, экологийн аюулгүй байдлыг сайжруулах, хүн амын насжилт ахмадын асаргаа, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхэд чиглэхээр байна.
ХЯТАДЫН 2025 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ АМЖИЛТ

2025 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувь гэж тооцоолж байсан нь бодит биеллээ олсон болов уу, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эхлүүлсэн тарифын дайны улмаас Хятадын үйлдвэрлэгчид дэлхийн бусад зах зээлүүдэд экспортоо нэмэгдүүлсний дүнд гадаад худалдааны тэнцэл 1.19 их наяд ам. долларын ашигтай гарсан нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болсон гэж үзэхээр байна.
Тодруулбал Хятадын Гаалийн Ерөнхий газрын орлогч Ван Жүний мэдэгдсэнээр бол 2025 онд БНХАУ 200 гаруй улс оронтой худалдаа хийж нийт гадаад худалдаа 45.47 их наяд юаньд хүрсэн, өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн гэсэн судалгаа бий, Экспорт нь 26.99 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өссөн бол импорт 18.48 их наяд юаньд хүрч, 0.5 хувиар өссөн, энэ нь Хятадын дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүний худалдааны гүрний байр суурийг хадгалж үлдэж чаджээ гэж хэлэхээр байна.
Нэмээд хэлэхэд Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн дүгнэлтээс үзвэл 2025 онд Хятадын батлан хамгаалах зардал 1.78 их наяд юань буюу 251.3 тэрбум ам. доллар, 2026 онд 290-300 тэрбум ам. доллар гэж гаргасан байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2025 оны мэдээлэл байна. Эндээс харвал Монгол Улс 2025 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.1 тэрбум ам. долларт хүрчээ.
2025 онд Монгол-Хятадын худалдааны нийт эргэлт 18, 725.5 тэрбум ам. доллар, үүнээс Хятадад хийсэн экспортын үнийн дүн 14,095.3 тэрбум ам. доллар, энэ нь нийт экспортын 89.4 хувийг эзэлж байна. Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүн 4,630.2 тэрбум ам. доллар, энэ нь нийт импортын 40.9 хувийг эзэлж, гадаад худалдааны тэнцэл 9,465.1 тэрбум ам. долларын ашигтай гарсан байна. Бүр орон орноор нь хэлбэл Импортын дүнд 2025 онд БНХАУ 40.9 хувь, ОХУ 24.5 хувь, Япон 9.6 хувь, БНСУ 4.1 хувь, АНУ 3.7 хувь, ХБНГУ 2.3 хувийг бусад улс 14.8 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.2 хувийг бүрдүүлсэн гэсэн тоо мэдээ байна.
2025 онд экспортын 45.6 хувь Гашуунсухайт, 19.7 хувь Замын-Үүд, 10.3 хувь Шивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 71.1 хувийг эзэлж байна. Импортын 58.8 хувийг Замын-Үүд, 21.3 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 70.1 хувийг эзэлж байна гэдэг эх сурвалжийн мэдээ байна.

Бодлогын хүрээнд 2027 онд Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвэй байна. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олох боломж бүрдэж байна гэсэн үг юм. Чингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэнэ, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх болов уу, Цаашлаад Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавчийн боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэнэ гэж итгэж байна.
ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-д хий нийлүүлэх эрхзүйн шийдэл өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний Бээжингийн Гурван хөршийн 7 дахь удаагийн дээд түвшний уулзалтаар тавигдаж, энэ жилээс бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.
Хятад улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар асар хурдацтай дижиталчлагдаж, дижитал оюунжиж байна. Бид үүнд шуурхай дасан зохицож, урагшлах шаардлага тулгарч байгаа зэргийг онцлох хэрэгтэй болов уу.