Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласан бөгөөд тус улсын шүүхээс түүнийг бослого удирдсан хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оноолоо.
Түүний шүүх хурал өнөөдөр буюу пүрэв гарагт болсон бөгөөд шүүхийн шийдвэр 443 өдрийн дараа гарч буй нь энэ юм.
Үүний өмнө тусгай прокурорын багаас Юнд цаазаар авах ял оноох хүсэлтийг гаргаад байв.
БНСУ-ын эрүүгийн хуулиар бослого удирдсан гэмт хэрэгт цаазаар авах ял эсвэл бүх насаар нь хорих ял оноодог аж.
Шүүхийн дүгнэлтэд Юнийг "Бослогын удирдагч" гэж тодорхойлсон бөгөөд түүний онц байдал зарласан шийдвэр нь Үндэсний Ассамблейн эрх мэдэлд халдсан, Үндсэн хуулийн байгууллагын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл болсон гэж үзсэн байна.
Мөн “Юн Ассамблейн үйл ажиллагааг тодорхой хугацаанд саатуулах, хаах зорилгоор цэрэг оруулж, нөлөө бүхий улс төрчдийг баривчлахыг зорьсон байхыг үгүйсгэх аргагүй” гэж дурджээ.
Шүүхийн үзэж буйгаар онц байдал зарласан нь төрийн байгууллагуудад ноцтой хохирол учруулж, хууль сахиулах байгууллагуудын төвийг сахих байр суурийг алдагдуулсан төдийгүй БНСУ-ын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэв.
Мөн Юн гэмт үйлдлүүдийг өөрөө удирдан зохион байгуулж, олон хүнийг татан оролцуулж, нийгэмд асар их хохирол учруулсан атлаа "гэмшиж буйгаа бараг илэрхийлээгүй" гэжээ.
Гэсэн ч шүүх цаазаар авах ял бус бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүйг нь харгалзан үзжээ.
Эх сурвалж: The Korea Times