gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.07
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Гүенбаатар: Хүссэн сценээ авахын тулд ямар ч эрсдэлээс айдаггүй

А.Анужин
Соёл урлаг
4 цаг 12 минутын өмнө
Twitter logo
А.Анужин
Twitter logo
Соёл урлаг
4 цаг 12 минутын өмнө
Г.Гүенбаатар: Хүссэн сценээ авахын тулд ямар ч эрсдэлээс айдаггүй Кино зураглаач Г.Гүенбаатар

Монголын кино урлагийн салбарт өөрийн өнгө төрх, мэдрэмжийг бүтээл бүртээ шингээж ирсэн кино зураглаач Г.Гүенбаатартай бид энэ удаа уран бүтээлийн замнал, мэргэжлийн онцлог, туршлага, үзэл бодлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тэрээр “Маш нууц-1”, “Байтаг богд”, “37-р Точка”, “Миний ах атаман”, “Буруу өрөг” зэрэг “Фантастик” продакшны кинонууд болон “Тэнгэрээс буусан од”, “Халуун зүрх”, “Бүсгүй”, “Шар гэгээ” зэрэг олон бүтээлийн ерөнхий зураглаачаар ажилласан бөгөөд өдгөө "SoMedia" кино платформын Ерөнхий захирлаар ажиллаж байна.

-Сайн байна уу. Та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-Хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” УСК-д ажиллалаа. Тус кино нэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон бөгөөд  зураг авалт нь бүтэн жилийн турш үргэлжилж, өвөл, хавар, зун, намрын дөрвөн улирлыг дамнан хийгдсэнээрээ онцлогтой болсон.

-Та багадаа ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв?
-Би сурагч байхдаа уран зохиол, монгол хэлний хичээлдээ их сонирхолтой хүүхэд байсан. Нийгмийн ухааны олимпиадад ч идэвхтэй оролцож, амжилт гаргадаг байсан. Тиймээс сургуулиа төгсөөд хуульч болно гэж боддог байлаа.

Ингээд 2005 онд МУИС-ийн Хуулийн ангид шалгалт өгөөд тэнцсэн юм. Маргааш нь РТМУС-д мөн шалгалт өгөөд  тэнцсэнээр аль мэргэжлийг сонгох вэ гэсэн том шийдвэрийн өмнө ирсэн. Мэдээж залуу хүний хувьд нэлээд эргэлзэж, их нухацтай бодсон.

Гэхдээ багаасаа ах, эгч нарыгаа даган кино зураг авалтад тусалж явдаг байсан учраас кино урлагт илүү татагддаг байсан. Ингээд эцэст нь энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн юм.

Манайд Даваахай гэдэг оператор ах байсан. Түүний аав Л.Шаравдорж нь Монголын радио, телевизийн салбарт нэр хүндтэй мастер, багш хүн байлаа. Тэр хүний талаар анх сонсоод ихэд биширч, шавь нь болох хүсэл төрсөн. Эцэст нь Л.Шаравдорж багшийн гарын шавь болох хүсэл минь давамгайлж, кино урлагийг эргэлт буцалтгүй сонгосон доо.

Мөн Фантастик Продакшны найруулагч Б.Тамир ах бид хоёр үеэлүүд. Биднийг ах дүүгийн уран бүтээлийн “шунал” нэгтгэдэг гэж хэлж болно. Бид хоёр багаасаа хамт кино хийж байна гэж тоглож өссөн. Манай гэрт тухайн үед жижигхэн камер байлаа. Мэргэжлийн хэллэгээр “гөлчгий” гэж нэрлэдэг юм. Тэр камераа бариад л Тамир ах найруулагч нь болж, би зураглаач нь болоод, дүү нараа цуглуулж жүжиглүүлж тоглодог байлаа.

Магадгүй тэр үеийн тоглоом биднийг энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх. Манай гэрийнхэн хүртэл “ирээдүйд Гүеэ зураглаач, Тамираа найруулагч, Бат-Өлзий найруулж, Сараа жүжиглээд гэр бүлээрээ кино продакшнтай болно доо” гэж ярьдаг байсан. Одоо эргээд харахад бид бүгд мөрөөдлийнхөө араас явж, тодорхой хэмжээнд биелүүлсэн байна.

Саяхан Бат-Өлзий ахтайгаа хамт “Цөвүүн цаг” кинон дээр хамт ажиллалаа. Энэ бүтээлээрээ “Мөнгөн мод” кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн нь бидний хувьд мартагдашгүй сайхан үйл явдал болсон.

"МИНИЙ ХҮҮ ОДОО Л КИНО ОПЕРАТОР БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА" ГЭЖ ХЭЛСЭН БАГШИЙН  МИНЬ ҮГ ХЭЗЭЭ Ч МАРТАГДДАГГҮЙ

-Та багштайгаа өнгөрүүлсэн мартагдашгүй дурсамжаасаа бидэнд хуваалцаач?
-Багш маань “Энэ нэг юм аа хийхгүй, хажууд зэрэгцээд л зураг аваад явах юм” гэж байнга үглэдэг байсан. Надад камер бариулаад “ингэж зураг аваад ир” гэхэд би зааврын дагуу хийхээсээ илүүтэй багшийн авсан зурагтай ижил өнцгөөс зэрэгцүүлж авах сонирхолтой хүүхэд байсан.

Багш маань хослол зургийн нэрт мастер хүн байсан бөгөөд түүний зааж сургасан зүйлс миний уран бүтээлийн замналд гүн нөлөө үзүүлсэн. Хослол зургийн аргаар би их зүйл сурсан ч өнөө үед график технологи эрчимтэй хөгжиж, энэ төрлөөр кино бүтээх боломж харьцангуй ховордсон мэт санагддаг.

Тэр дундаа киноны кадрт өгүүлэгдэж буй утга санааг нарийн мэдрэх, нэг зурагт хэрхэн өгүүлэмж шингээх талаар багш маань их анхаарч заадаг байсан. Бид миний авсан кадр бүрийн талаар нухацтай ярилцаж, задлан шинжилдэг байсан нь өнөөдрийн уран бүтээлийн түвшинд хүрэхэд минь үнэлж баршгүй хувь нэмэр болсон.

Багшийгаа ярихаар одоо ч хоолой зангираад байдаг юм. Яалт ч үгүй өнөөдрийн намайг бий болоход бүх суурийг тавьж, суулгаж өгсөн хүн бол миний багш. Түүний хэлсэн үг бүхэн надад маш үнэ цэнтэй. Бид хоёрын дурсамж олон бий. Нэг удаа “Сайн уу, амьдрал минь” киногоо хийчхээд багшийгаа  гэрээс нь аваад хамтдаа “Өргөө” кино театрт үзсэн юм. Тэр үед би “Ямар байна, болж байна уу?” гэж асуухад багш “Миний хүү одоо л кино оператор болж байгаа юм байна даа” гэж хэлсэн тэр үг нь одоо ч зүрхэнд тод үлдсэн байдаг.

Магадгүй шантрах үедээ тэр үгийг санаж, урагшлах хүч авдаг байх. Цаашид багшийнхаа замналыг үргэлжлүүлж, хослол зургийн аргаар кино бүтээх хүсэл, зорилго надад бий.

-Та кино урлагтай амьдралаа холбосон түүх нэлээд эртнээс эхэлжээ. Энэ хугацаанд хэд дэх уран бүтээл дээрээ ерөнхий зураглаачаар ажиллаж байна вэ?
-Би 2000 оноос эхлэн кино урлагтай холбогдож, бүр хүүхэд байхаасаа зураг авалтын талбайд туслах ажилтнаар орж байсан. Тухайн үед найруулагч О.Бат-Өлзийн “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, “Хайрыг хайрла” зэрэг кинонуудад ажиллаж, анхны туршлагаа хуримтлуулж байв.

Харин бие даан ерөнхий зураглаачаар ажиллаж эхэлсэн нь “Маш нууц-1” киноноос эхлэлтэй. Түүнээс хойш арав гаруй жилийн хугацаанд 50 гаруй уран бүтээл дээр ажилласан байна. Эдгээрийн дийлэнх нь box office-т тэргүүлж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нь миний хичээл зүтгэлийн илрэл юм болов уу гэж хааяа өөрийгөө тоодог юм.

"ЗУРАГЛААЧИЙГ ЗӨВХӨН КАМЕР БАРЬДАГ МЭРГЭЖИЛ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ"

-Таны амьдрал, хувь хүнд тань нөлөөлсөн кнно байдаг уу?
-Би олон төрлийн жанрын кино үзэх дуртай. Энэ асуултыг өмнө нь нэг их бодож байгаагүй юм байна. Харин одоо бодоход “The Godfather” кино байх. Нэг хэсэг энэ киногоор бүр “өвчилж”, дахин дахин үздэг байсан. Магадгүй кино урлагт хүчтэй татагдах, дүрүүдийн зан чанар, амбиц зэрэг нь надад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх гэж боддог.

Зураглаачийг зөвхөн камер барьдаг мэргэжил гэж ойлгож болохгүй. Ялангуяа кино зураглаачийн хувьд энэ ойлголт илүү өргөн хүрээтэй. Кино зураглаач нь жүжигчин, найруулагч, зургийн дарга, зураач, дууны найруулагч зэрэг багийн бүх гишүүдийн ажлыг ойлгож, мэдэрч ажиллах шаардлагатай болдог.

Өөрөөр хэлбэл, жүжигчний дотоод мэдрэмж, харцыг зөв мэдэрч чадахгүй бол дүр амилж, кино бодит мэдрэмж төрүүлэхэд хэцүү болдог. Тиймээс кино оператор хүн бүх мэргэжилтэй “уусаж”, нэг баг болж ажилладаг онцлогтой. Жүжигчний дотоод мэдрэмжийг мэдэрч байж л дүр амилж, кино бодит мэдрэмж төрүүлдэг.

-Кино зураглаачаар ажиллаж байх хугацаандаа эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулж байсан үе бишгүй л бий байх.
-Кино зураглаачийн мэргэжил амаргүй. Зураг авалтын явцад эрсдэлтэй нөхцөл байдалтай олон удаа нүүр тулгардаг. Миний баримталдаг зарчим бол “тэр мөч дахиж давтагдахгүй” гэсэн бодол. Учир нь нэг уран бүтээлийг хийхэд асар их хөрөнгө, цаг хугацаа, олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Тиймээс аливаад хойрго хандах эрхгүй гэж үздэг.

Жишээ нь, “Зура-3” киноны зураг авалтын үеэр дөрвөн дугуйттай уралддаг хэсэг гардаг юм. Тухайн үед би машины баганад хоёр хөлөө уяж, хурдтай явж буй машинуудтай зэрэгцэн зураг авч байсан. Хэрэв гэнэтийн нөхцөл байдал үүссэн бол зугтах боломжгүй, ноцтой эрсдэлтэй байлаа.

Мөн хоёр давхраас үсэрч зураг авалт хийж байсан тохиолдол ч бий. Иймэрхүү эрсдэл кино зураглаачийн ажилд цөөнгүй тохиолддог. Гаднын уран бүтээлчдийн хувьд ийм үед даатгалын хамгаалалт сайн байдаг бол манайд тэр бүр бүрэн хөгжөөгүй.

Гэхдээ энэ бүхний цаана уран бүтээлч хүний “шунал” бий. Манай багийнхан хүртэл намайг “Шуналтай Гүеэ” гэж хочилдог. Энэ нь яг толгойдоо төсөөлсөн тэр сценийг заавал авч байж сэтгэл ханах гэсэн уран бүтээлчийн эрмэлзэлтэй холбоотой байх. Хэрэв “ингэсгээд авчихъя” гэж хандах юм бол өөрт минь маш хэцүү санагддаг. Магадгүй ийм хандлагаас болоод миний уран бүтээлүүд үзэгчдэд илүү хүрдэг байх гэж боддог.

Өмнө нь техник, технологи одоогийнх шиг хөгжөөгүй үед илүү их эрсдэл үүрч ажиллах шаардлагатай байсан. Жишээлбэл, “Зураг 1” кинон дээр 24 давхар барилгын дээврээс авах сценийг хийхдээ энгийн аргаар зураг авах нь хангалтгүй санагдсан. Тиймээс туслахуудаараа кран угсруулж, дээврээс илүү гарган, ямар ч хамгаалалтгүйгээр кран дээр сууж зураг авч байлаа. Доош харахад зөвхөн олон машинууд л явж байгаа харагдаж байсан. Салхи хүчтэй, кран ганхах зэрэг эрсдэл байсныг бодоход тухайн үед нэлээд зориг гаргасан гэж хэлж болно.

Иймэрхүү эрсдэлтэй нөхцөл байдал кино зураглаачийн ажилд олонтаа тохиолддог.

-Монголын кино урлаг хэрхэн хөгжиж байна гэж та дүгнэж байна вэ?
-Сайшаах зүйл ч бий, шүүмжлэх зүйл ч нэлээд байна. Миний хувьд эмзэглэж явдаг нэг асуудал бий. Сүүлийн жилүүдэд олон продакшн, уран бүтээлчид шинээр гарч ирж байгаа нь сайн хэрэг. Бүгд л чанартай уран бүтээл хийхийг зорьдог. Гэхдээ үүний зэрэгцээ зөвхөн ашиг хонжоо харж, яаруу сандруу, чанаргүй бүтээл хийх хандлага зарим тохиолдолд ажиглагддаг.

Энэ нь кино урлагийг бүхэлд нь үнэлэх үзэгчдийн хандлагад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Бид кино урлагийг нэг шат ахиулахын төлөө хичээж байхад ийм хандлага саад болж байгаа нь харамсалтай санагддаг.

Харин эерэг тал нь техник, технологийн хувьд мэдэгдэхүйц ахиц гарч байна. Хувь уран бүтээлчид өөрсдийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, олон улсын түвшинд ойртохуйц боломж бүрдүүлж байна. Миний хувьд зураглаачийн өнцгөөс харвал энэ чиглэлд дэлхийн түвшинтэй дүйцэхүйц хэмжээнд хүрч байна гэж хэлж болно.

Гэхдээ бусад салбар, ялангуяа дууны найруулгын тал дээр анхаарах шаардлага бий. Мэргэжлийн дууны уран бүтээлчид цөөн, ачаалал ихтэй байна. Тэд өөрсдийн хэмжээнд хөгжихийг зорьж байгаа ч нийт салбарын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь ажиглагддаг. 

-Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-Кино үзээгүй нэлээд удсан байна. Хамгийн сүүлд Д.Гармаа найруулагчийн кино нээлтэд очиж үзсэн. Үнэнийг хэлэхэд би тийм ч их кино үздэг төрлийн хүн биш. Учир нь кино үзэх үедээ өөрийн мэдэлгүй мэргэжлийн нүдээр харж, сайн хийцлэлтэй хэсгүүдээс санаа авч, “хуулбарлачих вий” гэж эмээдэг талтай. Тиймээс өөрийн төсөөлөл, төлөвлөгөөн дээр тулгуурлан зураг авалтаа хийхийг илүүд үздэг.

Гэхдээ хүүхэлдэйн кинонуудыг бол ихэвчлэн үздэг. Тэндээс маш сонирхолтой дүрслэл, зураг авалтын хийцлэл, уран сэтгэмжийн шийдлүүд харагддаг нь надад их таалагддаг.

-Танд энэ зохиолоор заавал кино хийх юм сан гэсэн уран бүтээлчийн хүсэл байдаг уу?
-Мэдээж байлгүй яахав. Манай “Аранжин Пикчерс” гурван жилийн өмнө “Бүүвэй” нэртэй нэг хүний сэдэвт киног хийж байсан. Монголд анх удаа ийм төрлийн, нэг дүр дээр төвлөрсөн бүтэн 1 цаг 50 минутын уран сайхны кино болсон. Олон улсад ийм төрлийн кино цөөнгүй байдаг ч харьцангуй ховор л доо.

Тэр бүтээлийг хийж үзсэний дараа энэ жил илүү шинэ зүйл туршиж үзэх тухай бодож байна. Жишээ нь, Action төрлийн кино найруулахын зэрэгцээ өөрөө оператороор нь ажиллах гэх мэт өөр түвшний сорилт хийх санаа бий. Ер нь дараагийн шат руугаа ахих хүсэл байнга төрдөг.

Гэхдээ зарим үед “хараахан болоогүй юм болов уу” гэж өөрийгөө чамлах үе ч бий. Тэр хэрээр цаг хугацаа өнгөрч байгааг бодоход хааяа эргэлзээ төрдөг л дөө. “Аранжин Пикчерс” продакшныг найруулагч Б.Батдэлгэр, Тодгий бид гурав хамтран байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд “Шар гэгээ”, “Задлаагүй захиа”, “Бүүвэй” зэрэг уран бүтээлүүдийг амжилттай хийж, үзэгчдийн хүртээл болгосон. Одоо бидний хувьд дараагийн, илүү шинэлэг төсөл дээр ажиллахаар төлөвлөж байгаа.

-Өнөөгийн залуу зураглаачдад та ур чадвараа хөгжүүлэхээс гадна уран бүтээлчийн сэтгэлгээ, мэргэжлийн хандлагын хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Аравдугаар ангиа төгсөж байгаа залуучууд надад их ханддаг. Хувь чатаар ч бичнэ, зарим нь “таны үгнээс урам авч энэ сургуульд орлоо” гэж хүртэл хэлдэг. Тийм болохоор ирээдүйд кино урлагт, оператор болох хүсэлтэй залуучууддаа “хэзээ ч битгий шантраарай, мөрөөдөлдөө үнэнч байгаарай” гэж хэлмээр байна.

Кино гэдэг гаднаас харахад гоё, сонирхолтой мэт боловч зураг авалтын талбарт очихоор бүх зүйл өөр байдаг. Зарим талаараа маш хүнд, яг л дайн шиг нөхцөл ч бий. Мөн энэ салбарт олон уран бүтээлчдийн дундаас чи яаж ялгарч, цойлж гарах вэ гэдэг хамгийн чухал сорилт байдаг.

Би өөрөө цөөн хэдэн шавьтай. Тэднийг аль болох бие даалгаж, өөрсдөөр нь кино хийлгэж сургахыг хичээдэг. Хамгийн чухал нь чи хэнийг харж, хэн шиг болохыг хүсэж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс тэр хүсэл, зорилгоосоо хэзээ ч ухарч болохгүй шүү гэж захимаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан