Монгол Улсад тогтвортой эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилготой “Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх” (CDSE) төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хаалтын арга хэмжээ /2026.03.19/ боллоо.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилттэйгээр Монгол Улсын Эрчим хүчний яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь эрчим хүчний салбарын мэргэжилтэн, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Төслийн хүрээнд нийт 200 гаруй цагийн сургалт зохион байгуулж, тогтвортой эрчим хүчний шилжилтийн долоон чиглэлээр салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулсан байна. Мөн олон улсын туршлагыг нутагшуулах зорилгоор гадаад, дотоодын экспертүүдийг оролцуулсан сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулжээ.
Үүнээс гадна Монголын эрчим хүчний салбарын төлөөллүүд ХБНГУ-д туршлага судлах аялалд хамрагдаж, сэргээгдэх эрчим хүч, сүлжээний шинэчлэл, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийн бодит туршлагатай танилцсан байна. Мөн дотоодын судалгаа, эрдэм шинжилгээний хурал, мэдлэг солилцооны арга хэмжээнүүдийг дэмжсэн нь салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
Төслийн үр дүнд Монгол Улсын эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн чадавх бэхжиж, олон улсын туршлага, шинэ технологи, бодлогын чиг хандлагын талаарх ойлголт нэмэгдсэн байна.
Энэ талаар төслийн удирдагч Йонас Реннер дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
-"Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх" төслийн онцлох үр дүн нь юу вэ?
-Төслийн хамгийн чухал үр дүн нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавх бэхжсэн явдал юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан олон тооны сургалт, хэлэлцүүлэг, мэдлэг солилцох үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 56 удаагийн сургалт, 220 гаруй цагийн сургалтын үйл ажиллагаа хэрэгжсэн нь тогтвортой эрчим хүчний шийдлүүд, олон улсын бодлогын чиг хандлага, практик төлөвлөлтийн арга хэрэгслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.
Оролцогчид сургалтуудыг өөрсдийн өдөр тутмын ажлын бодит хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан байсныг онцгойлон үнэлсэн. Онолын мэдлэгээс гадна кейс судалгаа, санхүүгийн загварчлалын дасгал, олон улсын туршлагыг Монголын нөхцөлд хэрхэн нутагшуулах талаар хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь онцлог байлаа.

Мөн төслийн хүрээнд эрчим хүчний шилжилтийг дэмжих шинэ санаа, практик хэрэгслүүдийг боловсруулсан. Тухайлбал, нүүрстөрөгчийн зах зээлийг Монгол Улсад нэвтрүүлэх замын зураглалыг хамтран боловсруулсан нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цаашлаад тогтвортой эрчим хүчний хөрөнгө оруулалтад шинэ санхүүжилтийн боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Үүний зэрэгцээ ирээдүйн эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцоог нэвтрүүлсэн. Энэхүү тогтолцоо нь танхимын сургалтыг ажлын байрны дадлагатай хослуулдгаараа онцлог бөгөөд 59 суралцагч багш, сургагч, аж ахуйн нэгжийн зөвлөхүүдийн хамтаар бодит ажлын орчинд дадлагажсан.
Ерөнхийдөө энэхүү төсөл нь одоогийн болон ирээдүйн мэргэжилтнүүдийг дэмжсэнээр тогтвортой эрчим хүчний хөгжлийн суурийг бүрдүүлсэн гэж хэлж болно.
-Төслийн үр дүн Монгол Улсын эрчим хүчний салбарт ямар үр өгөөж авчирч байна вэ?
-Уг төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт олон талын эерэг нөлөө үзүүлсэн. Юуны өмнө тогтвортой эрчим хүчний талаарх ойлголтыг мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид болон боловсролын салбарын төлөөлөгчдийн дунд өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Оролцогчид зөвхөн тогтвортой эрчим хүчний технологийн талаар мэдлэг олж авахаас гадна эдгээр шийдлийг Монгол Улсын эдийн засаг, техникийн онцлог нөхцөлд хэрхэн бодитоор хэрэгжүүлэх талаар ойлголттой болсон.
Мөн салбарын хэмжээнд практик ур чадвар сайжирсан нь төслийн нэг чухал үр нөлөө юм. Хаалтын арга хэмжээний үеэр оролцогчид сургалтууд нь сэргээгдэх эрчим хүчний интеграцийг нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн төлөвлөлт, тогтвортой эрчим хүчний шийдлүүдийн санхүүжилтийн боломжийг тодорхойлох зэрэг нарийн төвөгтэй асуудалд хандах ойлголтыг нь сайжруулсан.
Түүнчлэн төсөл нь төрийн байгууллагууд, эрчим хүчний компаниуд болон сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүллээ. Ялангуяа хосолмол сургалтын тогтолцооны хүрээнд мэргэжлийн боловсролын байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа эрчимжиж, салбарт шаардлагатай мэргэшсэн техникчдийг бэлтгэхэд ахиц гарсан.
Энэ нь эрчим хүчний салбар тасралтгүй өргөжин хөгжиж, орчин үеийн технологитой ажиллах чадвартай, эрчим хүчний шилжилтийг удирдан хэрэгжүүлэх мэргэшсэн хүний нөөц шаардлагатай байгаа Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой.
-Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт болон сургах аяллуудын онцлог, давуу тал нь юу байсан бэ?
-Төслийн онцлох давуу талуудын нэг нь сургалтуудыг практикт тулгуурласан, уян хатан байдлаар зохион байгуулсан явдал байлаа. Сургалтын сэдвүүдийг оролцогч байгууллагуудын бодит хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, Монгол Улсын эрчим хүчний салбарын өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлсэн. Мөн олон улсын болон үндэсний экспертүүдийг хослуулан оролцуулснаар зардлын үр ашигтай байдлыг хангахын зэрэгцээ олон улсын туршлагыг Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулах боломж бүрдүүлэв.
Оролцогчид сургалтуудыг интерактив байдлаар зохион байгуулсныг онцлон үнэлсэн. Зөвхөн лекцээр хязгаарлагдахгүй, кейс судалгаа, санхүүгийн загварчлалын дасгал, бүлгийн хэлэлцүүлэг, бусад улсын туршлагын бодит жишээг ашигласан нь оролцогчдод сургалтын үеэр олсон мэдлэгээ ажлын байранд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Мөн сургах аяллууд нь төслийн чухал бүрэлдэхүүн хэсэг байлаа. Монгол Улсын мэргэжилтнүүд ХБНГУ-д ажиллан, эрчим хүчний дэвшилтэт технологи, бодлого, зохицуулалтын орчинтой танилцсан. Эдгээртэй бодитоор танилцах боломж нь оролцогчдод өндөр ач холбогдолтой байсан бөгөөд хаалтын арга хэмжээний үеэр хэд хэдэн оролцогч уг туршлагыг өөрсдийн төлөвлөлтийн ажилд онцгой үр өгөөжтэй байсныг дурдсан.
Түүнчлэн сургалтууд нь оролцогчдын хоорондын идэвхтэй харилцан туршлага солилцоог дэмжсэн орчин бүрдлээ. Төрөл бүрийн байгууллагын мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, туршлагаа хуваалцан, хамтран шийдэл боловсруулах боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой байв.
Үүнээс гадна хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцоонд оролцож буй багш, сургагч, аж ахуйн нэгжийн зөвлөхүүдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь шинэ сургалтын загварыг Монгол Улсад тогтвортой хэрэгжүүлэх, ирээдүйн техникчдийг салбарын хэрэгцээнд нийцсэн практик ур чадвартай бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
-Салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд ямар сорилтууд тулгарсан бэ?
-Гол сорилтуудын нэг нь эрчим хүчний салбар дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж буй явдал байлаа. Шинэ технологи, бодлого, уур амьсгалын зорилтууд нь мэргэжилтнүүдээс мэдлэг, ур чадвараа байнга шинэчлэхийг шаарддаг.
Мөн боловсролын тогтолцоо болон салбарын бодит хэрэгцээний хооронд зөрүү байсаар байна. Эрчим хүчний компаниудад өндөр ур чадвартай боловсон хүчин шаардлагатай боловч сургалтын тогтолцоо зарим тохиолдолд технологийн хөгжлөөс хоцрох хандлагатай байдаг.
Эдгээр сорилтыг даван туулахын тулд төсөл нь практикт суурилсан сургалт, байгууллагуудын хамтын ажиллагаанд анхаарч, олон улсын экспертүүдийн туршлагыг хуваалцан, сургалтыг Монголын нөхцөлд тохируулан зохион байгуулсан.
Төслийн хүрээнд инженер, техникч, төлөвлөгч, бодлого боловсруулагч зэрэг олон төрлийн мэргэжилтнүүд, мөн салбарын янз бүрийн байгууллагын төлөөллийг өргөн хүрээнд оролцуулсан нь онцлог байв. Ингэснээр төслөөс бий болсон мэдлэг, ойлголт нь зөвхөн нэг түвшинд хязгаарлагдахгүйгээр салбарын бүх шатанд хүрч, шийдвэр гаргалт, төлөвлөлт болон практик хэрэгжилтийг дэмжих нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцоог нэвтрүүлснээр онол ба практикийн зөрүүг багасгахад чухал хувь нэмэр оруулсан. Энэхүү тогтолцоо нь танхимын сургалтыг ажлын байрны бодит дадлагатай хослуулдгаараа онцлог бөгөөд суралцагчид суралцах явцдаа практик ур чадвар эзэмших боломжийг олгодог. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүд болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, эрчим хүчний салбарт тогтвортой, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх суурийг бүрдүүлж байна.
-Цаашид GIZ Монгол Улсад эрчим хүчний салбарт ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх вэ?
-Хэдийгээр CDSE төсөл дуусч байгаа ч тогтвортой эрчим хүчний чиглэл дэх хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.
Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүн тогтвортой эрчим хүч нь цаашид ч хоёр улсын хамтын ажиллагааны чухал сэдэв хэвээр байх бөгөөд тус төслийн хүрээнд бий болсон хамтын ажиллагаа ирээдүйд үргэлжлэхийг онцолсон.
Цаашид Монгол Улс болон ХБНГУ-ын хамтын ажиллагаа эрчим хүчний салбарт хэд хэдэн чиглэлд үргэлжлэхээр байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, эрчим хүчний системийн төлөвлөлтийг сайжруулах замаар эрчим хүчний шилжилтийг дэмжихэд онцгойлон анхаарах юм.
Мөн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Одоогийн байдлаар GIZ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт нэмэлт хоёр төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь ХБНГУ болон Их Британийн Засгийн газруудын нэрийн өмнөөс Mitigation Action Facility-аас санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын орон сууцны барилгын засвар шинэчлэлийн эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь” (REPARE) төсөл юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын эрчим хүчний үр ашгийг сайжруулахад чиглэдэг. Чадавх бэхжүүлэх, олон нийтэд мэдээлэл түгээх, бодлогын дэмжлэг үзүүлэх замаар орчин үеийн санхүүжилтийн болон шинэчлэлийн арга барилыг нэвтрүүлж, барилгын салбарын эрчим хүчний үр ашиг, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Харин хоёр дахь төсөл нь ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын арга хэмжээ, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам (BMUKN) болон Европын Холбооны (EU) хамтран санхүүжүүлж буй “Эрчим хүчний тэгш, хүртээмжтэй шилжилт, бүс нутаг дундын платформ (JET-CR)” төсөл юм. Энэхүү төсөл нь нүүрсэнд суурилсан эрчим хүчний системээс шилжиж буй улс орнуудыг дэмжих зорилготой.
Монгол Улсад уг төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшний түншүүдтэй нягт хамтран ажиллаж, Налайх дүүргийн эрчим хүчний тэгш, хүртээмжтэй шилжилтийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бүс нутгийн эдийн засгийн шинэ боломжуудыг судлахын зэрэгцээ илүү тогтвортой, байгальд ээлтэй ирээдүй рүү шилжихэд хувь нэмэр оруулж байна" гэв.
Мөн "Эцсийн зорилго нь Монгол Улсад орчин үеийн, найдвартай, тогтвортой эрчим хүчний системийг хөгжүүлэх, цаашдын хэрэгцээг хангах чадвартай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд оршино" гэдгийг онцоллоо.
Төслийн хаалтад ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд оролцов.