Буцах

Иргэдийн гомдлын дагуу АТГ Ерөнхий сайдыг шалгах ажиллагааг эхлүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тойрсон асуудал нийгэмд өрнөөд буй. Тодруулбал өчигдөр иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэрийн тансаглал авлигаар санхүүжиж байсан байж болзошгүй тул АТГ шалгах ёстой хэмээн гомдол гаргасан билээ.

Харин энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад Ерөнхий сайдыг шалгуулах иргэдийн хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг эхлүүлсэн талаар хэллээ.

Хуулийн дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шалгадаг журамтай юм.

Асуудлыг эргэн сануулбал, Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн  өөрийн найз бүсгүйдээ үнэтэй бэлэг, цүнх, автомашин зэргийг авч өгсөн тансаглал нь олныг бухимдуулаад буй. Учир нь хүү нь ажилгүй, орлогогүй хэр нь энэ их мөнгийг хаанаас олж буйгаа нотлохыг ард түмэн шаардаад байгаа юм. Мөн төв талбайд Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан "Цүнхтэй" жагсаал яг одоо болж байна.

Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.