Монголын ноос ноолуурын холбооноос ноолуурын өнөөдрийн ханшийг танилцууллаа. Нэг килограмм ноолуур:
- Хөвсгөл аймагт 139.0-140.0,
- Булган аймагт 138.0,
- Архангай аймагт 135.0-138.0,
- Өвөрхангай аймагт 110.0,
- Завхан аймагт 135.0-140.0,
- Увс аймагт 130.0-135.0,
- Дорноговь аймагт 110.0 - 125.0 мянган төгрөгийн үнэтэй байна.
Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-ээс 100 хувь самнасан ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Өнгөрсөн жилүүдэд малчдын гар дээрээс ноолуурыг ченж нар авч угаасан ноолуураа Хятад руу шууд гаргадаг байсан. Харин энэ оноос самнасан ноолуурыг экспортолж гаргаснаар үндэсний үйлдвэрүүдэд нэмүү өртөг үлдээх боломжтой гэж бодлого зохицуулагчид үзсэн.
Энэ шийдвэрээс үүдэн ноолуурын ханш хана мөргөж, малчид ноолуураа хаана өгөхөө мэдэхгүй, ченж нар алдагдал хүлээхээс айж их хэмжээгээр авахгүй нэг үгээр хаа хаанаа яах учраа олохгүй байдалтай байна. Хятадууд ч татварын савлагаатай нөхцөлд самнасан ноолуур авахаасаа гэдийж эхэлсэн тухай өмнө нь сурвалжилсан.
Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан Алт" хөдөлгөөний хүрээнд төрөөс үндэсний үйлдвэрүүдийг ноолууран түүхий эд авахад зориулж 230,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. Улмаар 22,9 сая ямаанаас нийтдээ 8260 тонн түүхий эд бэлтгэх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.