Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав.
Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкнуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц онцолжээ.
ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм.
Улсын Их Хурлын даргын захирамж гарган санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нараар ахлуулан байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар