gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Э.Энхмаа
Улс төр
2025-04-02
150
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 12 минут
2025.04.02

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар: 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар
  • Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар
  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар
  • “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 25 асуудалтай танилцаж, хэлэлцэнэ. 

  11 цаг 23 минут
2025.04.02

  11 цаг 28 минут
2025.04.02

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Стратегийн 16 орд дээр хувийн хэвшлүүд хэлэлцээр хийе гэсэн саналуудаа илгээсээр байгаа. Стратегийн 39 ордын асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулж ирж ир гэж УИХ-аар шийдээд байхад үүнийг 18 жилийн хугацаанд мартагнуулсан. Тэгэхээр алийг нь УИХ-д оруулж ирээгүй.

Улсын төсвөөр ДНБ-ий 5 хувиас дээш нөөц тогтоогдсон ордууд энэ жагсаалтад бий. 18 жилийн хугацаанд гадаад, дотоодын олон компани санхүүгийн схем үүсгэж арилжаалсан, баялгийг эздээс нь асуухгүйгээр үрэн таран хийсэн үйлдлүүд тогтоогдож байгаа тул Засгийн газар даруй УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлнэ. 

39 ордыг стратегийн ордод тооцож авах нь эхний алхам гэж үзэж байна. 

-Ямар шалгуураар стратегийн ордод тооцдог вэ?
-ДНБ-ий 5 хувиас дээш дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийгэм эдийн засаг томоохон нөлөөтэй ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосноор Баялгийн сангийн тухай хуульд зааснаар иргэдийн хадгаламж өснө.

-Та УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Төгрөг нуурын орд тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой талаар мэдэгдсэн. Энэ орд стратегийн ордын жагсаалтад орсон уу?
-39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тогтоосон. 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан. 

Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани 4 лиценз эзэмшдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Баттулга гуайд хандаж хэлье.  

Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн. 

Тийм учраас би Баялгийн сангийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компанитайгаа өөрөө учраа олж асуудлыг шийд гэж 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээ авах болно гэв.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан