gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.30
  • Валютын ханш
    $ | 3587₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.30
Валютын ханш
$ | 3587₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.30
Валютын ханш
$ | 3587₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага бүр үйлчлүүлэгчид ундны ус үнэгүй өгөх заалттай"

А.Номин
Нийгэм
2025-03-21
27
Twitter logo

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.03.21/ боллоо.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оноос мөрдөж эхэлсэн. Өмнөх хуульд тусгаагүй байсан зарим нарийн зохицуулалт, заалтуудыг шинэчилсэн найруулгаар тусгаж өгсөн юм. 

Энэ хуулийг дагаад "Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам"-ыг мөн баталсан. Гэвч иргэд, ААН, байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргээ ойлгож хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байна.

Иймд "Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээгээр согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч, олон нийтэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг өгөхийг зорьж байгаа аж.

Хууль анх мөрдөгдөж эхэлсэн үед архи, согтууруулах ундаагаар бусдыг шахсан этгээдэд тооцох хариуцлагын талаар түлхүү анхаарч байсан. Гэхдээ тус хуульд бусад олон онцлог заалт байдгийг арга хэмжээний үеэр дурдсан юм. 
Тухайлбал согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага бүр үйлчлүүлэгчид ундны ус үнэгүй өгөх заалттай. Энэ нь савласан ус байна гэсэн үг биш, цэвэршүүлсэн, нийтээр авч хэрэглэх боломжтой усыг хэлнэ гэж тусгажээ. 

Мөн 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдахгүй бөгөөд тухайн байгууллага үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгах эрхтэй. Хэрэв үйлчлүүлэгч шалгуулахаас зайлсхийвэл согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх эрхтэй. Өмнө нь бичиг баримтыг шалгана гэсэн ч үйлчлэх, үйлчлэхгүй байх эрхийн тухай тодорхой тусгаагүй байсан аж. 

Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд 164 мянган гэмт хэрэг гарсны 27 мянга гаруй нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд байна. 

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан