gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь $200,000-аас доош оюутнуудыг үнэгүй сургана

Bloomberg TV Mongolia
Дэлхийд
2025-03-18
15
Twitter logo
Bloomberg TV Mongolia
15
Twitter logo
Дэлхийд
2025-03-18
Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь $200,000-аас доош оюутнуудыг үнэгүй сургана Зургийг: Mel Musto/Bloomberg

Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь 200 мянган ам.доллароос доош оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Цагаан ордон болон хууль тогтоогчдын зүгээс АНУ-ын элит их сургуулиудыг дэндүү бага татвар төлж байна гэх дайралт нэмэгдсэн энэ үед Харвард ийнхүү хүртээмжээ сайжруулах алхам авч байна.

Санхүүгийн дэмжлэгийн энэхүү хөтөлбөрөөр өрхийн орлого нь 100 мянган ам.доллар болон түүнээс бага оюутнуудыг үнэгүй сургахаас гадна байр, хоол хүнсээр хангах бол 200 мянган ам.доллар хүртэлх өрхийн орлоготой оюутнуудыг зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлөх аж.

Хөтөлбөр 2025-2026 оны хичээлийн жилд эхлэх бөгөөд АНУ-ын нийт өрхүүдийн 86 хувь нь энэ дэмжлэгт хамрагдах боломжтой байхыг мэдэгдэлдээ дурджээ. Тус сургууль одоогоор 85 мянган ам.доллароос доош орлоготой өрхийн оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлж буй.

"Харвардыг санхүүгийн хувьд илүү олон хүмүүст ойртуулснаар манай бүх оюутнуудад үндэс суурь, туршлага, харах өнцөг тэлж, тэдний оюуны болон хувийн өсөлт хөгжлийг тэтгэх юм" хэмээн Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч Алан Гербер өгүүлжээ.

Сүүлд Пеннсильванийн их сургууль, Массачусеттсийн Технологийн институт зэрэг сургууль дээрхтэй төстэй сургалтын төлбөрөөс чөлөөлөх  хөтөлбөрүүд зарлаад байсан юм. Өдгөө АНУ-ын элит гэх тодотголтой дийлэнх их сургуулиудын жилийн дундаж төлбөр 90 мянган ам.доллароос давж байгаа аж.

Б.Бат-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан