gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНСУ-ын төрөлтийн түвшин олон жилийн дараа анх удаа өслөө

Bloomberg TV Mongolia
Дэлхийд
2025-03-03
76
Twitter logo
Bloomberg TV Mongolia
76
Twitter logo
Дэлхийд
2025-03-03
БНСУ-ын төрөлтийн түвшин олон жилийн дараа анх удаа өслөө Anthony Wallace/AFP/Getty Images

"2015 оноос хойш жилийн дүнгээр анх удаа өссөн үзүүлэлт нь энэ болж байна"

2024 онд БНСУ-ын төрөлтийн түвшин есөн жилийн дараа анх удаа өссөн статистик танилцуулагджээ. Хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж, хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих бодлогоо эрчимжүүлж буй тус улсад энэ нь ховорхон тохиох эерэг мэдээ болж байна.

БНСУ-ын Үндэсний статистикийн хорооны Лхагва гарагт танилцуулсан тоо баримтад дурдсанаар тус улсын төрөлтийн нийлбэр коэффициент буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй хүүхдийн тоо 2023 онд 0.72 байсан бол өнгөрсөн онд 0.75 болж өссөн байна. Хэдийгээр Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин дэлхийд сүүл мушгисан хэвээр байгаа ч 2015 оноос хойш жилийн дүнгээр анх удаа өссөн үзүүлэлт нь энэ болж байна. 

БНСУ-ын Засгийн газар иргэдээ гэр бүл зохиож, хүүхэдтэй болохыг дэмжих хөтөлбөрүүдэд сүүлийн хэдэн жилийн турш олон зуун тэрбум ам.доллар зарцуулаад буй. Тухайлбал эцэг, эхчүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, нярай хүүхэдтэй гэр бүлүүдэд ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. 

Төрөлтийн түвшин ийнхүү өссөнөөс гадна 2023 онд тус улсад шинээр бүртгэгдсэн гэрлэлт арваад жилийн дараа анх удаа нэмэгдсэн юм. Өмнөд Солонгост төрөлтийн тоо сэргэж байсан 1990-ээд онд төрсөн залуус гэр бүлтэй болж эхэлсэн нь үүнд нөлөөлжээ. 

Төрөлт багасаж, хүн амын хөгшрөлт хурдсах энэхүү динамик Өмнөд Солонгосын нийгэмд тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний төсвийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэл дагуулж буй. Дэлхийд хөрөнгөөрөө гуравдугаарт бичигддэг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн сангийн одоогийн хөрөнгө 2050-иад оны дунд үе гэхэд бүрэн шавхагдах тооцоотой аж.

Томоохон хотууд дундаас Сөүлд төрөлтийн түвшин хамгийн бага буюу 0.58 коэффициент байна. Өдгөө тус улсын 51 сая хүн амын 20 гаруй хувь нь нийслэл хотдоо амьдарч буй. Харин зүүн өмнөд эргийн Бусан хот 0.68 коэффициентоор сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн бол БНСУ-ын засаг захиргааны байгууллагууд төвлөрдөг Сэжон хотод төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу 1.03 байжээ.

Амьжиргааны өндөр өртөг, боломжийн үнэтэй орон сууцны дутагдал зэрэг Өмнөд Солонгосчуудын хүүхэдтэй болох сонирхлыг бууруулдаг олон хүчин зүйл бий. Мөн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн ороход тулгардаг хүндрэлүүдээс эцэг эхчүүд эмээдэг байна. Үүнээс гадна БНСУ-д боловсролын зардал хөгжингүй орнууд дундаа маш өндөрт тооцогддог. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан