БНХАУ-ын нэмэлт тариф “Ford Motor”, “General Motors” компанид үйлчилнэ.
БНХАУ АНУ-аас импортолдог хөдөлгүүрийн багтаамж ихтэй автомашинд ногдуулах 10 хувийн нэмэлт тарифын арга хэмжээ даваа гарагаас хэрэгжиж эхлээд байна.
БНХАУ-ын CCTV-ийн мэдээлснээр 2.5 литрээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашин зэрэг бараа, бүтээгдэхүүний импортод нэмэлт 10 хувийн тариф ногдуулахаар болжээ. Ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний татвар өмнө нь байсан 15 хувиас нэмэгдэж, 25 хувь хүрээд байна.
Хөдөлгүүрийн багтаамж ихтэй автомашины экспортын дүнг аваад үзвэл “General Motors” зэрэг компаниудын БНХАУ-ын зах зээл дээр түнш компаниудтайгаа хамтран үйлдвэрлэдэг автомашинтай харьцуулахад бага байгаа юм.
БНХАУ-ын гаалийн мэдээллээс харахад өнгөрсөн онд АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-д 3.1 тэрбум ам.долларын үнэ бүхий хөдөлгүүрийн багтаамж ихтэй автомашин нийлүүлжээ.
Нэмэлт тариф нь “Ford Motor”, “General Motor” зэрэг АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийг хамрах аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын хэрэглэгчид “BYD” зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийн цахилгаан автомашины хэрэглээнд аль хэдийн шилжээд байгаа юм.
“General Motor”-ийн БНХАУ-ын зах зээл дэх үйл ажиллагааны зардал нь өнгөрсөн онд таван тэрбум гаруй ам.доллар хүрснийг мэдээлж байв.
С.Жаргалмаа