gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

278 боломжит донорыг илрүүлсэн ч 37 гэр бүлээс л зөвшөөрөл авчээ

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2025-04-02
60
Twitter logo

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Донорын тухай хуулийн хэрэгжилтийг өчигдөр УИХ-ын гишүүдэд мэдээлэв.

Анх 2000 онд баталж, 2018 онд шинэчлэн найруулсан уг хуулиар хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулдаг.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос эхэлжээ. Тэр үеэс эхлэн өнөөг хүртэл буюу 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийжээ. Донороос

  • 500 хүнд элэг,
  • 400 хүнд бөөр,
  • 33 хүнд ясны чөмөг,
  • 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 2018 онд Эрүүл мэндийн сайдын А/70 тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан байна.

Тархины үхлийг тодорхойлох үйл явц MNS 4621:2008 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 21 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох баг ажиллаж, 278 боломжит донорыг илрүүлж, 37 гэр бүлээс зөвшөөрөл авч, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ.

2023 онд хийгдсэн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадвар дэлхийн дунджаас өндөр байгааг сайд мэдээлэв.

Ойрын жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах тоо нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэх шаардлагатай 1094 иргэн бүртгүүлсэн.

182 нь элэг, 683 нь бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байна. Хуульд заасны дагуу донороос эрхтэн шилжүүлэх зөвшөөрлийг сайдын тушаалаар баталсан журмаар, энэ талаарх ёс зүйн удирдамжийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороогоор батлан хэрэгжүүлдэг.

Цаашид тархины үхэлтэй донорын гэр бүлээс зөвшөөрөл авах асуудлыг эрхтэн шилжүүлэн суулгах технологи, үйл ажиллагаатай уялдуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа цусны болон амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох НДҮЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид энэ урамшууллын тогтолцоог үр дүнтэй болгохын тулд хэрхэх талаас асууж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, урт наслах боломжийг нэмэгдүүлэх, осол гэмтлээс сэргийлэх, хавдрын өвчлөлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ амьгүй донороор цаашид амьдрах боломжтой хүмүүстээ амь, амьдрал бэлэглэх хүнлэг сонголтыг хийх ар гэрийнхнийх нь ухамсрыг дээшлүүлэх нөлөөлөл, хөшүүргийг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дурдсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан