Мөнгөний нийлүүлэлт арваннэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсжээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл арваннэгдүгээр сарын эцэст 35.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 445.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.0 их наяд төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60.9 хувь нь иргэд, 37.4 хувь нь хувийн байгууллага, 0.7хувь нь төрийн байгууллага, 1.0 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад гэж хуваагдаж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл арваннэгдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 31.0 (2.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 64.7(4.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.7хувийг эзэлж байна . Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 11дүгээрсарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.2 (0.5%) тэрбум төгрөгөөр өсөж ,өмнөх оны мөн үеэс 106.0 (4.9 %) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж байна.