Уэльсийн хунтайж өнгөрч буй жилийг амьдралынхаа "хамгийн хүнд жил" байсан хэмээн тодорхойлжээ.
Өмнөд Африк дахь айлчлалаа дуусгасны дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр Ханхүү Уильям эхнэр болон аав нь хорт хавдартай гэж оношлогдсоны дараа хэрхэн даван туулж буйгаа хуваалцсан байна. “Энэ үнэхээр аймшигтай байсан. Миний амьдралын хамгийн хүнд жил байлаа. Бүх зүйлийг цэгцлэх гэж хичээх нь үнэхээр хэцүү байсан” гэжээ.
Букингемийн ордон Хааныг хоёрдугаар сард хорт хавдартай гэж оношлогдож эмчилгээнд орох болсныг зарласан. Зургаан долоо хоногийн дараа Уэльсийн гүнж мөн хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж эхэлсэн гэж мэдээлсэн юм.

Түүнээс хойш Хаан олон нийтийн ажилдаа эргэн орж, Кэтрин ч хими эмчилгээгээ дуусгажээ. Ханхүү Уильям “Би эхнэр, аав хоёрынхоо бүх зүйлийг даван туулж буйг хараад тэднээр үнэхээр бахархаж байна. Гэхдээ энэ бол гэр бүлийн хувьд үнэхээр хүнд сорилт байлаа” гэжээ.
Ханхүү зунаас хойш сахлаа авалгүй, ургуулж байгаа ч энэ нь түүний ойр дотнынхонд тэр дундаа охин Шарлоттад таалагдахгүй буй талаар ярьжээ. “Анх удаа сахлаа ургуулж буй минь Шарлоттад огт таалагдаагүй. Тэр бүр уйлсан, тиймээс би сахлаа хусах хэрэгтэй болсон ч эргээд ургуулсан л даа. Тэр дахин бодож үзээд, аав сахалтай байж болох юм байна гэж итгүүлсэн” гэжээ.

Цаашлаад ирээдүйн хаан, нөхөр, эцэг гэсэн үүргүүдээ хэрхэн хослуулж буй талаар ярихдаа тэрбээр төрийн албан үүрэг ба хувийн цагийн зохион байгуулалт нийцсэн байдлыг олсон гээд “Би ажлаа хийх дуртай, мөн өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж буйдаа сэтгэл хангалуун байгаа" гэжээ.
Эх сурвалж: BBC