Буцах

Р.Энхтуяа: Цусаа тогтмол хандивлавал цус шингэрч, шинэ залуу эсээр нөхөн төлждөг

71

Та нэг удаа цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэдгийг мэдэх үү? Цусны донор болохын ач холбогдол болон сөрөг нөлөө байдаг эсэх талаар хүмүүс өөр өөр ойлголттой байдаг.Тиймээс эдгээр асуултад хариулт авахаар өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Донор зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Р.Энхтуяатай ярилцлаа.

-Ямар хүн цусны донор болох боломжтой вэ?
-Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа 17-60 насны бүх хүн цусаа хандивлах боломжтой. Мэдээж элэгний B,C вирустэй, цус багадалттай, цусаар дамжин халдварлах өвчтэй хүн донор болох боломжгүй. Цусаа өгөхөөр ирсэн хүнд эхлээд  халдварын дөрвөн төрлийн шинжилгээ хийдэг. Үүнд цусны бүлэг, халдварын урьдчилсан түргэвчилсэн шинжилгээ багтана. Шинжилгээний хариу и-мэйл хаягаар нь очдог. 

-Цусаа өгөхийн өмнө хориглох зүйлс байдаг уу?
-Багадаа зургаан цагийн нойр авсан байх, Шингэн уух зүйл сайн уусан байх, Өөх тостой хоол идэж болохгүй, Зургаан сарын хугацаанд ямар нэгэн мэс ажилбар, гоо сайхны хагалгаа, шивээс хийлгэх, хатиг буглаа нээлгэх, шүдний сувгийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд цус авахыг хориглодог.

-Цусны донор болсны ач холбогдол байгаа юу?

-Цусаа өгнө гэдэг нэгдүгээрт хамгийн сайхан хүмүүнлэгийн үйл. Цусаа өгч байгаа хүн дөрвөн төрлийн халдварын шинжилгээ тогтмол өгч байна. Мөн цус шингэрч, шинэ залуу эсээр нөхөн төлжигддөг. Сэтгэлийн хямрал, ганцаардал үүсэх эрсдэлийг бууруулах ба сэтгэцийн эрүүл мэндэд тустай. Нэг удаа цус өгөхөд хүн ойролцоогоор 650 Ккал илчлэг шатаадаг зэрэг ач холбогдолтой.

Ялангуяа манай залуучууд сүүлийн үед харвалт, зүрхний шигдээс, даралт ихсэх гэсэн өвчнүүдээр маш их өвдөж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх магадлалтай гэж шинжлэх ухаанаар нотолсон байдаг.

-Манай улсад цусаа өгч байгаа иргэдийн дийлэнх нь хэдээс хэдэн насныхан байна вэ?
-Сүүлийн үед залуучуудын нийгмийн идэвх сэргэж байна. 18-35 насныхан цусаа хандивлаж байгаа нь ажиглагддаг.

-Цусны донор болохыг хүсвэл хаана хандах вэ?
-Улаанбаатар хотод цус цуглуулах гурван үндсэн байр, нэг явуулын баг байдаг. Явуулын багийнхан өнөөдөр /2024.08.27/ Мобиком корпорацийн байранд ажиллаж, цус хандивлах өдөрлөг зохион байгууллаа.  

Гурван үндсэн байр нь:

  • Нэгдүгээр байр Баянзүрх дүүргийн 3-р хороо/Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/
  • Хоёрдугаар байр Сүхбаатар дүүргийн 1-р хороо/Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/
  • Гуравдугаар байр Баянзүрх дүүрэг 36-р хороо/Дүнжингарав салбар/

Эдгээр байранд ажлын өдрүүдэд 08.30-13.00 цаг хүртэл цус авдаг. 13.00 цагаас хойш бид шинжилгээ болон цус, цусан бүтээгдэхүүнээ хийдэг. Явуулын баг маань 6-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр албан байгууллагуудаар явж цус цуглуулдаг.

-Цусаа хандивлах донорын тоо жилийн аль үеэр илүү багасдаг вэ?
-Зун албан байгууллагын амралт эхлэх үед манай үйл ажиллагаа доголддог. Учир нь улсын донорын бүртгэлийн ихэнх хувийг манай оюутнууд болон цэргийн албан хаагчид эзэлдэг.

-Цусаа өгсний дараа ямар нэгэн сөрөг нөлөө гардаг уу?
-Сөрөг нөлөө гэж огт байхгүй. Цусаа өгсний дараа гарын боолтоо сайн дарж боогоогүй, цаг нь болоогүй байхад дарсан боолтоо авах тохиолдолд цус хурах урвал илэрдэг. Үүнээс өөрөөр цусаа өгснөөр хүний биед муу нөлөө бол гардаггүй.
-Зөвлөгөө, мэдээлэл өгсөн танд баярлалаа

Б.Энхням