gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхбаяр: Малчид хоршиж төсөл хөтөлбөрөө гаргаж, зээлийн санхүүжилтээ авах боломжтой

Э.Энхмаа
Улс төр
2024-08-23
37
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 29 минут
2024.08.23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, хүний эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал болон Өмнөговь аймагт цахилгаан барих ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эсэхийг тодруулав.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр шинэтгэл хийнэ. Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ, авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан Засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, зарим эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэхээр ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль 2026 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль орон нутгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэхэд том өөрчлөлт авчирна гэж үзэж байна.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих асуудал дэмжигдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. ЭХЯ мөн дэмжиж байгаа.

О.Цогтгэрэл, Уул уурхайн хайгуулын ажилд ямар бодлого барих вэ. Сүүлийн жилүүдэд хайгуул хийсэнгүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эрдэс баялгийн салбарын ажил тодорхой дарааллаар явагддаг. Дарааллын эхэнд хайгуулын ажил орно. Тэгэхээр хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, тэр дундаа өрөм тавьж уламжлалт аргаар хайгуул хийхээс илүү Австрали зэрэг хөгжсөн орнуудад ашиглаж буй агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийх орчин үеийн аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

З.Мэндсайхан, "Шинэ хоршоо, чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ зээл чинь орон нутагт олгогдохгүй байна. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Хоршоодын хөтөлбөр улс орны хэмжээнд идэвхтэй өрнөж байна. 2024 оны төсөвт батлагдсан 500 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн ашиглагдаж дууссан. Дахин 500 тэрбумын хөрөнгө оруулалтыг шийдэж байгаа. Малчид хоршиж төсөл хөтөлбөрөө гаргаж, санхүүжилтээ авах боломжтой. Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэв. 

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн сан 50 тэрбум төгрөг юм бол зээл 50 тэрбумаас дээш олгохгүй гэсэн үг. Тэгэхээр  ийм хөрөнгөөр малчдын амьжиргааг дэмжих хөтөлбөр үр дүнтэй хэрэгжихгүй гэлээ. 

О.АМГАЛАНБААТАР: ТАВАН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЫН МАЛЧИД ШҮҮХЭД ДУУДАГДАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Хөдөөгийн амьдрал мэддэг хүний хувьд хэлэхэд 2009-2011 өнөөгийн "Шинэ хоршоо, чинээлэг малчин" хөтөлбөр шиг хөтөлбөр хэрэгжиж, 65 иргэн 15-20 сая төгрөгийн нийт 1.1  тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Малчид зээлээ төлөөгүй. Аймгийн хэмжээнд 40 гаруй хүн шүүхийн шатанд байна. Тэгэхээр таван жилийн дараа Монголын бүх малчдад ийм асуудал тулгарах эрсдэл байна. Хөдөөгийн ард түмэн үйлдвэр барьж, малын гаралтай түүхий эдийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж өгөхийг хүсэж байгаа. 50 сая төгрөгийн зээл аваад асуудал шийдэгдэхгүй.

Сайд Ж.Энхбаяр, Малчдыг хоршоожуулах нь малын түүхий эдийг үнэтэй болгох гол бодлого юм. 14 төрлийн чиглэлээр зээл олгоно. Малчид зээлийн эх үүсвэрээрээ малаа чанаржуулах, тэжээлээ бэлтгэх, эдийн засгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой. Хэрэгжээд хэдхэн сар болж байна. Дүгнэлт хийх болоогүй. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрүүдээ хөгжүүлнэ. Оны эцсээр эхний дүгнэлтүүд гарна.

4 жилийн дараа хонины нэхий жалганд хаягдахгүй, малын түүхий эд үнэтэй болно гэж итгэлтэй байгаа юм байна. Та бүхэн үр дүнтйн хэрэгжүүлээрэй гэв.
 
  10 цаг 30 минут
2024.08.23

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан