Улсын их баяр наадамд зориулж Богд хааны ордон музейд “Сахиус догшдын бүжиглэл” болон “Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэнг дэлгээд буй.
Үзэсгэлэнгийн онцлог, үзмэрүүдийн илэрхийлэл утга агуулгын талаар Эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа тайлбарлав.
Тэрбээр “Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Г.Занабазараас наймдугаар Богд хүртэл Монголчуудад найман богд заларсан. Эдгээр хутагтуудад бат оршил буюу Даншиг наадам зориулдаг байсан. Бат оршил өргөх гэдэг энэ ёслолыг урт удаан амар амгалантай байхын тухайд ард олонтойгоо цугтаа байгаасай хэмээх ерөөл өргөж хийдэг байна.
Тиймээс бид үзэсгэлэнгийнхээ хойморт насны гурван бурхан гэх Аюуш, Цагаан дарь эх, Жүгдэрнамжил бурхад бүхий танка болон зээгт наамлыг дэлгэн тавьсан.
Даншиг өргөх ёслолын нэгэн томоохон хэсэг бол яалт ч үгүй таван дагинасын бүжиг юм. Манай Богд хааны Ордон музейд энэ таван дагинасын өмсгөл хувцас эх хувиар хадгалагддаг. 19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхэн үед эдэлж, хэрэглэж байсан яг тэр хэвээр нь үзүүлж буй юм.
Богд хааны ордон музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа
Тухайлбал, Ренчинхандын цээживч хормогч, Жүгдэр буюу бүс, ээмэг зэрэг олон жижиг деталь эдлэл хэрэглэлийг дэлгэсэн.
Их Хүрээнд 1811 оноос эхлээд тавдугаар Богдын үеэс цам гарч эхэлсэн байдаг. Одоо цагт шашин соёлын том ёслол болжээ. Үзэсгэлэнгийн хойморт Очирваань, Дамдинчойжил буюу Эрлэг номун хаан тэргүүтнүүд болон арван хангал сахиусуудыг залсан.
Монгол цамын гол бас нэг онцлог дүр болох Цагаан өвгөний дээл, барын арьсан гутал, зургаадай таяг гэх мэт олон үзмэрүүдийг эндээс харах боломжтой. Тиймээс бид энэ үзэсгэлэнг “Сахиус догшдын бүжиглэл” гэх нэрлэсэн” гэв.
1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхтэй Даншиг наадам нь Халх Жавзандамбын Их Хүрээний гол баяр байсан юм. 1811 онд IV Богдын (1755-1813) үед "Жахар" цамыг анх гаргаж Даншиг наадамд оруулжээ. Их хүрээнд IV Богдын үед Дүйнхор дацан буюу Дэчингалав дуган нээгдэж Шамбалын номлол дэлгэрч, Дэчингалавын урд Аюуш, Цагаан дара эх дэлгээд сагар жугар хэмээх цам гарч эхэлсэн түүхтэй.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Их Хүрээ Даншиг наадмын гол онцлог юм. Их Хүрээнд гарах цамыг Жахар цам гэнэ. Жахар цамд Дамдин Чойжоо сахиусны хурал зан үйл голлоно. Дамдин Чойжоо нь арван хар нүгэл хийснийг буруутгаж, арван цагаан буян хийснийг тэтгэж, буруу зөвийг ялган салгагч Эрлэг номун хаан юм.