Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилсон сайд нар өнөөдөр тамгаа гардаж, үүрэгт ажилдаа оржээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Н.Учрал сайд нарт тамгыг нь гардуулсан байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
- Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарт ажлыг нь хүлээлгэн өгч, тамгыг гардуулжээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нарт тамгыг нь хүлээлгэн өгсөн гэж ЗГХЭГ-аас мэдээллээ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 7-р сарын 9-ний 08:00 цагт эхэлж, 7-р сарын 10-ны 05 цаг хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл 22 сайдыг томилох чуулганы хуралдаан өдөр дамнан 24 цаг хуралдаж дууссан юм.