gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Сэддоржийг сонгохыг 88 хувь нь дэмжлээ

Б.Нямдарь
Улс төр
2024-07-09
18
Twitter logo

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.07.09) хуралдаан 14 цаг 59 минутад гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 88.2 хувь нь дэмжив.

Ренчинбямбын Сэддорж нь 1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургууль, 2002 онд “Хан-Уул” дээд сургуулийг Бизнесийн эдийн засагч, Хэрэглээний математикийн бакалавр мэргэжлээр, Монгол Улсын Засгийн газрын харьяа Удирдлагын академийг 2008 онд Нийгмийн ухааны магистраар тус тус төгссөн.

Тэрбээр 2002-2006 онд “Ажнай” корпорацын төслийн менежер, 2004-2007 онд Улсын Их Хурлын гишүүний туслах-бие төлөөлөгч, 2009-2010 онд “Тавантолгой” ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал, 2020 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Д.Энхтүвшин, Ж.Ганбаатар нар уул уурхайн салбарын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх хувийн хэвшлүүдийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржид амжилт хүслээ.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 88.2 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүн:

  1. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал
  2. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн
  3. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар
  4. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай
  5. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд
  6. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг
  7. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг
  8. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан
  9. Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл
  10. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан