УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр тангаргаа өргөв. Тэдний дунд цэнхэр торгон дээлтэй М.Соронзонболд гишүүн эрхгүй анхаарал татав. Буриад дээлээрээ гангарсан тэрээр анх удаа УИХ-ын гишүүн боллоо.
ХХБ-нд олон жил ажилласан банкир М.Соронзонболд М банк буюу MCS группийн олон жил хүлээсний эцэст байгуулсан, нео банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нэр дэвшсэн.
MCS-ийн угшилтай гэж хэлж болох хоёр дахь гишүүн нь МҮХАҮТ-ын дарга М.Энхтүвшин. Тэрээр МҮХАҮТ-ын даргад өрсөлдөж, ялалт байгуулсан ч МАН-аас тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, жагсаалтаар УИХ-ын гишүүн болов. Шарк М.Энхтүвшин гэж олонд танигдсан тэрээр MCS группийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тус группийн эзэдтэй ах дүүгийн холбоогүй ч өндөр албан тушаалд очсон цөөн захирлын нэг гэгддэг байв.
УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар дөрөв дэх удаа парламентад ажиллана. Түүний эхнэр Т.Болормаа "Интермед" эмнэлгийн Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа бөгөөд MCS групп, АПУ компани тус эмнэлгийн хувьцааг эзэмшдэг юм.