ХҮН намаас П.Наранбаяр, Ж.Золжаргал нар тойрогт өрсөлдөн сонгогдсон. Харин жагсаалтаар намын дарга Т.Доржханд, Л.Энхнасан, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Б.Найдалаа, Б.Мөнхсоёл нар орж ирсэн.
УИХ-ын Дэгийн тухай хуульд УИХ-д нэг намын 12 гишүүн байгаа тохиолдолд бүлэг байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Харин ХҮН намаас 8 гишүүн энэ удаагийн сонгуулиар орж ирсэн.
Өнөөдөр шинэ гишүүд үнэмлэхээ гардан авсан ба энэ үеэр П.Наранбаатар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж ХҮН нам бүлэг байгуулахаар ажиллах талаар ярилаа.
Хэрэв хамтарсан засгийн газар байгуулах санал ирвэл дэмжигч болон намын гишүүдээс асуух шаардлагатай. Гэхдээ нөгөө талдаа сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх нь чухал юм
Тэрбээр "ХҮН нам УИХ-д авсан суудлын тоо өмнө нь нэг байсан, энэ удаагийн сонгуулиар найм боллоо. Одоо бүлэг байгуулах хэрэгтэй. Дэгийн тухай хууль хэтэрхий чанга гарсан. Дэлхийн парламентын жишгийг харахад цөөнхийн дуу хоолойг сонсох, тэдэнд өгч буй минутаа нэмэх, бүлгийг байгуулах хандлагатай байдаг. Тэгэхээр манайх дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж бүлэг байгуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хуулийг хүн л бий болгодог. Одоогийн УИХ нь өмнөх хурлын гаргасан шийдвэрийг өөрчилж, Дэгийн хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна.
ХҮН нам эв нэгдэлтэй, удирдлагатай буюу өөрийн гэсэн нэг чигтэй тул маш хүчтэй. "Хоёр хүн эвтэй бол төмөр хөрөө мэт, хорин хүн эв түнжингүй бол эвдэрхий шавар хэрэм мэт" гэж Чингис хаан нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс ХҮН нам эв нэгдэлтэй, сахилга баттай, нээлттэй, ардчилсан удирдлагад тулгуурласан учраас бид бүлэг байгуулахаар ажиллах болно.
Хэрэв хамтарсан засгийн газар байгуулах санал ирвэл дэмжигч болон намын гишүүдээс асуух шаардлагатай. Гэхдээ нөгөө талдаа хүчтэй, туршлагатай сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нь чухал юм" гэлээ.