Ардчилсан намаас зарим нам, эвслээс хууль зөрчиж, сонгогчдын саналд нөлөөлж буй зөрчлийн талаар мэдээллээ.
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч (22), хуульч Р.Булгамаа “Хэдийгээр иргэдийн сонгох эрхэд халдсан, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаа хэдий ч Ардчилсан намд итгэл хүлээлгэж, санал өгөх ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа иргэдэд талархаж байна.
Төрийн үйл хэрэгт оролцох, иргэд төлөөлөгчөө сонгох эрхэд халдах үйлдлийг төрийн албан хаагчид манлайлж буйд харамсаж байна. Төрийн албан хаагчдын ажил олгогч нь МАН биш. Ажил олгогч нь Монголын ард түмэн. Татвар төлөгчдийн мөнгөөр эрх, ямба эдэлж буйгаа мартаад буйг сануулахыг хүсэж байна.
Зэвсэгт хүчний командлагч хүртэл эр цэргийн алба хааж буй аавын хөвгүүдийг командлаад зогсож байгаа нь эмгэнэл. Нөгөөтээгүүр хуулийн байгууллагынхан хүртэл нэг талыг барьсан хандлагатай ажиллаж буйг анхааруулъя.
Иргэд төлөөлөгчөө сонгох энэ цаг мөчид иргэдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тараах, эсвэл санал нөлөөлөх, саналаа өгсөн зургаа авчирч ямар нэг шан, харамж авахыг шаардах, долоовор хуруун дээрх тэмдэглэгээгээ үзүүлж ямар нэг шагнал, эд зүйл авахыг уриалж байгаа үйлдэл бол Сонгуулийн, Зөрчлийн, Эрүүгийн хуулийг зөрчсөн харилцаа юм.
Тиймээс хууль зөрчсөн үйлдэлд өөрийн мэдэлгүй оролцох эрсдэлд хүрэх вий гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэлээ.