“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж үг бий.
Намууд сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөрөө заалт тус бүрээр нь сонгогчдод танилцуулдаг. Ингээд сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Гэвч Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт мөрийн хөтөлбөр бүрэн тусахгүй байх нь бий.
Мөрийн хөтөлбөр хүслийн жагсаалт биш харин дөрвөн жилд хэрэгжүүлэх боломжтой, ажил хэрэгч төлөвлөгөө байх ёстой. Мөрийн хөтөлбөрт бодит байдлыг зөв тусгасан уу, одоогийн нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэсэн үү, төлөвлөсөн ажлыг хийх хүний нөөцийн, санхүүгийн гэх мэт нөөцөө зөв тооцоолсон уу гэдэг нь чухал.
Л.Оюун-Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулиас хагас жилийн дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд болсон. Түүний Засгийн газар У.Хүрэлсүхийн Засгийн газрын халааг авсан тул 2020 оны амлалтыг бүрэн биелүүлэх учиртай. Иймд МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийг мөшгөв.
АМЛАЛТ | ХЭРЭГЖИЛТ |
Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлнэ. | Ломбардын үйл ажиллагааг зохицуулах хууль 2024.03.01-нээс хэрэгжиж байна. Ломбардын сарын зээлийн хүү хамгийн ихдээ 4 хувь байна гэв. |
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлнэ. Хамгийн бага түрээс төлөхөөр зохицуулна. | Хэрэгжээгүй. |
Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмнэ. | “Оюутолгой” энэ оны I улиралд 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 538 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан ба. дотоодын компанид худалдан авалтынхаа 91 хувийг зарцуулжээ. Харин 2020 онд 615 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 417 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. |
Оюу толгой болон бусад уул уурхайн
төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ. |
Рио Тинто компанид төлөх 2 тэрбум ам.долларын зээлийг хүчингүй болгов. |
Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ. | Орон нутагт ажил хайгчийг ажилд авсан бол тухайн ажилтны цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж тооцно. Ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. |
БҮРЭН ЭСВЭЛ ТОДОРХОЙ ХУВИАР ХЭРЭГЖСЭН АМЛАЛТУУД
👍Иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. 2022.05.01-нээс хэрэгжиж эхэлсэн.
👍Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэнд хичээлийг оруулна.
👍Иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх хэмжээг нэмж, өндөр үнэ, өртөгтэй оношилгоо, мэс заслын зардлыг ч ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ.
👍Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийнхэнтэйгээ хамт сурах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна.
👍Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгоно. Энэ заалт БЗС-гийн дуулианы дараа хэрэгжсэн.
👍Иргэдэд зээлийн түүхээ сайжруулах боломжийг олгоно.
👍Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлнэ.
ХЭРЭГЖЭЭГҮЙ АМЛАЛТУУД
- Бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно.
- Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
- Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулж, улсын хэмжээнд ижил үнэтэй байлгана.
- Сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчдог болно.
“Эмч хүн жаргалын ээж” нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
👉 Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж, хүүхдийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.
👉Оюутнуудад олгодог “Үндэсний тэтгэлэг 70200 төгрөг”-ийг үргэлжлүүлнэ.
👉Монголд Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны сүлжээ бүхий өгөгдлийн төв байгуулах боломж бүрдүүлнэ.
👉Шинжлэх ухаан, технологийн судалгаа, инновац, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 5 дахин нэмнэ.
👉Малчид, тариаланчдын халааг бэлдэх, “Илгээлтийн эзэн 3” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Инновац, гарааны бизнесийг хөгжүүлэх экосистем бүрдүүлнэ.
- Бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц инновацын цогцолборыг хөгжүүлнэ.
- Шинэ технологи нэвтрүүлсэн хувийн аж ахуй нэгжүүдийг урамшуулна.
- Бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологи нэвтрүүлж, усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэн, усны хомсдлоос сэргийлнэ.
- Цас мөсний усыг хуримтлуулах сан байгуулж, усан хангамжийг нэмэгдүүлнэ.
- Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангана.