СЗХ: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид 403.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 6.7 хувь нь дотоодынх байна.
Дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 168.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 215.6 тэрбум төгрөг буюу 2.3 дахин буурсныг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Дотоодын виртуал хөрөнгийн өдрийн арилжаа 4.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Давхардсан тоогоор 875 мянга 82 харилцагч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгэлтэй бөгөөд өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсжээ. Үүнээс 40.4 хувь буюу 353 мянга 904 нь баталгаажуулалт хийсэн харилцагчид бол тэдгээрийн 1.6 хувь буюу 16 мянга 639 нь арилжаанд идэвхтэй оролцож байгаа аж.
Оны эхний улиралд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр нийт 403.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Үүнээс 6.7 хувь нь дотоодынх харин үлдсэн 90 гаруй хувийг гадаадын виртуал хөрөнгийн арилжаа бүрдүүлсэн байна. Энэ утгаараа арилжаалагдаж буй виртуал хөрөнгийн 90 гаруй хувь нь гадаадын виртуал хөрөнгө байгаа аж.
Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээний салбарт 12 компани үйл ажиллагаа явуулж I улиралд 5.6 тэрбум төгрөгийн орлоготой, гурван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах чиглэлд БНСУ-тай хамтран ажиллахаар болсныг мэдээллээ.