Сүүлийн 3 жилд нэрлэсэн цалин 50 хувиар өссөн байхад гол нэрийн 10 орчим бүтээгдэхүүн 129 хувиар өсжээ. Иргэдийн худалдан авах чадвар огцом унажээ. Энэхүү сэдвийг хөндөх болсон нь дараах шалтгаантай. Ковидын үед бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтээр огцом өсөв. Тухайн үед худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид ковидоос үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол, бараа тээврийн зардал өссөн гэх тайлбарыг өгч байв. Гэвч өнөөдөр ковидгүй, тээврийн зардал эргэн хэвэндээ орсон үед яагаад үнэ буухгүй байна вэ? Түүнчлэн үндэслэлгүйгээр үнэ тогтоож буй асуудал ч байсаар байна. Ер нь зах зээл дээр үнэ хэрхэн тогтож буйг манайд судалдаг, анзаардаг газар ховор. Тэр нь байлаа ч хэрхэн, яаж судлахаа мэддэггүй. Тиймээс энэ удаагийн судалгаагаар үнэ, үнийн өсөлт, үнийн өсөлтийг хэрхэн зохицуулдаг талаар авч үзэх юм.
Доорх зурагт гол нэрийн барааны үнэ 3-4 дахин нугарч өссөн байна. Нөхцөл байдал эргэн хэвийн болоход манайд үнэ тогтвортой байх нь байтугай үргэлжлэн өссөөр байгаа нь хачирхалтай. Мөн инфляцийн тал хувийг шатахуун, мах, хүнсний ногоо, гурил зэрэг 4 бүтээгдэхүүн эзэлдэг нь энэ зах зээлд үнийн зохицуулалт ямар их хэрэгтэйг харуулж байна. Энэ 4 бүтээгдэхүүнээс шалтгаалж бодлогын хүү, цаашлаад зээлийн хүү Монголд өндөр тогтдог. Үнийн зохицуулалтыг тухайн зах зээлд шийдэхдээ татаас эсвэл хөнгөлөлттэй зээлээр шийддэг. Харамсалтай нь инфляц дорвитой буурахгүй байгаагаас эдгээр хөтөлбөрүүд үр дүнгүй болохыг харна.

Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн Газар
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХЭРХЭН ХЭМЖИЖ, ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
Үнэ гэх ойлголтыг сийрүүлэх нь
Үнэ гэх ойлголт ямар нэг бараа, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт дээр үүсдэг. Өөрөөр хэлбэл, аливаа нэг бараа, үйлчилгээн дээр хоёр талаасаа авах, зарах нь тохирсон тэр үед үнэ тогтоно. Гэвч зарим үед мэдээллийн хомс байдал, барааны ховор байдал, зах зээлийн онцлогоос хамаарч үнэ үндэслэлгүй тогтох гажуудал үүссээр ирсэн. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө шалтгаангүй үнийн өсөлтийг шашны зан үйлтэй нь холбож, нүгэл мэтээр авч үздэг байв. Хэрвээ үнийг үндэслэлгүй өндөр тогтоосон бол цаазаар авах ялаар хүртэл шийтгүүлдэг байж. Харин зах зээл хөгжихийн хэрээр үнийн гажуудлыг төрөөс хууль, журмаар зохицуулдаг болсон. Цаашлаад төрийн өмчит байгууллага хүртэл байгуулан хамрах хүрээг нь тэлсэн байдаг. Манайд бол өнөөгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар юм. Тус байгууллага нь тухайн нэг бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэгчийн гомдлын дагуу асуудлыг шийддэг. Харин тухайн зах зээл хэмжээнд төрөөс хууль эрхзүй, татварын орчин, үнийн бодлого(хязгаар, тааз, татаас) гаргах замаар зохицуулдаг.
Эдийн засгийн онолынхоо хувьд, зах зээлийг 4 төрөлд хуваадаг. Зах зээл бүрээс хамаарч, үнэ тогтох үйл явц нь ялгаатай байдаг. Тиймээс тухайн бүтээгдэхүүн ямар төрлийн зах зээлд худалдаалагдаж байна гэдгээс хамаарна. Жишээ нь, монополь зах зээлд үйл ажиллагаа явуулдаг пүүс нь ганцаараа учраас үнээ өөрөө тогтоодог бол төгс өрсөлдөөнт зах зээлд нэг ААН үнэ тогтоох боломжгүй юм.
Хүснэгт: Зах зээлийн хэлбэр

Монголын жишээн дээр бид зах зээлийн төрлөөр нь бараа, бүтээгдэхүүнийг ангилж, Монголд инфляцийг гол жин дардаг салбаруудын үнийг судлах болно. Мөн үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийн нөлөөг нь хүртэл харах юм.
Төгс өрсөлдөөнт зах зээл ба үнэ: Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн
Төгс өрсөлдөөнт зах зээл нь яг бодит амьдралд тухайн нэг бүс, тухайн нэг бизнес, тухайн нэг бараан дээр илүүтэй илэрдэг. Жишээлбэл, Нарантуул зах дээр зарагдаж буй ижил төрлийн бараанд өрсөлдөөнөөс үүдэлтэй үнэ нь ижилхэн тогтдог. Мөн хоорондоо зэрэгцэн орших үсчин, гоо сайхны газрууд ч байна. Худалдан авагчид нь үнэд маш мэдрэмтгий учраас үнийг ялгаатай тогтоох ямар ч боломжгүй юм. Нэг нь жаахан өндөр үнэ хэлэхэд нөгөө тал руу нь гүйх боломжтой учраас тэр. Тиймээс үйлдвэрлэгч өөрөө үнэ тогтоож чаддагүй буюу цэвэр өрсөлдөөн дээр тогтож явна.
Үнийн зохицуулалтыг тус зах зээлд хийх нь: Төгс өрсөлдөөнт зах зээл дээрх үнэ нь хамгийн шударга тогтдог учраас үйлдвэрлэгчээс хамаардаггүй. Тухайн бараа нь бүтээгдэхүүний өртөг, татвар, эдийн засгийн нөхцөл байдлаас хүчтэй хамаарна. Төрийн зохицуулалт нь бодлогын түвшинд бизнесийн орчинг нь бүрдүүлж өгөхөд хангалттай юм. Ямар нэг үнийн зохицуулалт тус зах зээлд хийх шаардлагагүй гэсэн үг.
Олигополь зах зээл ба үнэ: Шатахуунын үнэ, импортлогч нарын жишээ 1
Олигополь зах зээлийг манай шатахуун импортлогч нараар жишээ авч болно. Тус зах зээл дээр цөөхөн хэдэн тоглогч байдаг. Хэн нэгэн тухайн зах зээлд амархан нэвтрэх боломжгүй юм. Тухайн барааны үнийг өрсөлдөөн дээр суурилж тогтоовол үнийн өрсөлдөөнд оролцсоор эцэстээ бүх тоглогч нар нь хохирдог. Тиймээс энэ зах зээлд картель буюу хуйвалдаан үүсдэг. Өөрөөр хэлбэл, барааны үнээ үгсэн хуйвалдаж тогтоодог гэсэн үг. Монголын шатахуун импортлогч нарыг хоорондоо хуйвалдсан гэх асуудал байнга л гардаг. Тэр чинээгээр Шударга өрсөлдөөний газраас хяналт шалгалт шатахуун импортлогч нараас тасардаггүй гэж болно.
Зураг: дотоодын шатахууны үнэ ба олон улсын газрын тосны үнэ

Нөгөөтэйгүүр нефтийн зах зээлд үнийн тааз тогтоосоор ирсэн. Улмаар шатахуун импортлогчид олон улсын зах зээлийн үнэ, ОХУ-н Роснефть компанийн өгсөн нефтийн үнээс хамаарч ашиг, алдагдал нь тодорхойлогддог учир улсаас жил бүр тодорхой татаасыг авч явдаг билээ. Энэ зах зээл дээрх үнэ нь зөвхөн эдийн засгийн бус улс төрийн сэдэл шингэсэн гэсэн үг. Тодорхой татаастай үнээр ингэж явах нь уртдаа өрсөлдөх чадварыг бууруулах, эдийн засагт шокод өртөх магадлалтай. Олон улсын газрын тосны үнэ 2024 онд 180 ам.доллар байгаа нь 2006 оны түвшинтэй ижил байна. Харин манай улсад 2006 онтой харьцуулахад шатахууны үнэ 5 дахин өссөн байна. Мөн хугацаанд төгрөгийн ханш 3 дахин унасан гэж үзвэл ам.доллароор илэрхийлэгдсэн ханш 2 дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр инфляцийн гол хувийг бүрдүүлдэг шатахууны үнэ тогтворжуулснаараа илүү үр дүнд хүрээд байгаа зүйл алга.
Мөн татаасын дэмжлэг нийгмийн зөв хэсэгтээ очиж байгаа гэдэг нь ч эргэлзээтэй юм. Дизель дээр өгдөг татаасыг бодоход дизелийн бараг тал хувийг уул уурхайн салбар хэрэглэдэг. Тус салбарын ашгийн маржин 30 орчим хувьтай байдаг. Тэгэхээр ийм өндөр маржинтай салбарыг дизелийн татаасаар дэмжинэ гэдэг нь өрөөсгөл. Мөн жижиглэнгийн худалдаан дээр дизелийг ихэвчлэн тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгсэл хэрэглэдэг. Тэгэхээр нийгмийн хамгийн орлого өндөртэй хэсгээ татаасаар дэмжиж байна. Энэ нь төсвийн дахин хуваарилалт хийгдэхдээ тэгш бус байдлыг улам газар авахуулж байна.
Үнийн зохицуулалтыг тус зах зээлд хийх нь: Шатахууны зах зээл гэлтгүй олигополь зах зээлд үйл ажиллагаа явуулдаг эдгээр пүүсийг картель үүсэхээс байнга сэргийлж байх ёстой. Олон улсад картель үүсгэхээс сэргийлэх хууль, журам их байдаг. Мөн араас нь хөөдөг төсөвтэй, мөнгөтэй төрөөс томилогдсон газрууд нь ч бий. Харин манайд картель үүсгэхийн эсрэг хууль, дүрэм цаасан дээр л бичигдэж үлдсэн байна.
Дээр дурдсан шатахууны зах зээл дээр дараах зохицуулалт хийвэл зохистой. Шатахуун нь бүх бүтээгдэхүүний суурь үнэ гэдгээрээ хамгийн чухал юм. Нэгэнт манайх үнийн тааз тогтоож, үнийг тогтворжуулж явдаг нь өрөөсгөл болохыг харлаа. Тиймээс инфляц дээр жин дардаг шатахуун дээр дараах зүйлс дээр илүү анхаарвал зүгээр юм.
- Дизелийн татаасыг тодорхой дэмжих салбарууддаа үзүүлэх, жижиглэнгийн үнэ дээр татаасыг авч хаях
- Шатахуун нь нэг улсаас хэт хамааралтай учраас эдийн засгийн бус улс төрийн шалтгаанаар үнэ тогтох, эрэлт болон нийлүүлэлтэд нөлөөлөх магадлал өндөртэй байна. Тиймээс нэг худалдан авагчаас хамаарах хамаарлыг багасгах ёстой.
- Зах зээл дээрх тоглогчдийг олон болгох, төрөлжүүлэх хэрэгцээ их байна. Олигополь зах зээлийн хэцүү тал нь зах зээлд шинээр тоглогч орох нь хэцүү байдаг. Тиймдээ ч улс төрийн дэмжлэг энэ зах зээлд хэрэгтэй. Бөөний болон жижиглэн худалдан авагчид нь төрөл бүрийн шатахууныг худалдан авах чадвартаа тааруулж хэрэглэх эрхтэй. Хэрэглэгч талдаа сонголтгүй бүтээгдэхүүн санал болгож байгаа нь эргээд хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа юм.
Олигополь зах зээл ба үнэ: Мах, гурилын зах зээлийн жишээ 2
Инфляцид жин дардаг дараагийн бүтээгдэхүүн бол мах, гурил, хүнсний ногоо юм. Инфляцийн 40 орчим хувийг бүрдүүлдэг гурил, мах, хүнсний ногооны зах зээл ч гэсэн олигополь зах зээлтэй төстэй юм. Хэдийгээр энэ зах зээлд ажилладаг пүүс нь картель үүсгэдэггүй хэдий ч улирлын онцлог ашиглан нийлүүлэлтийг хомсдуулах замаар үнийг өсгөж, улмаар зах зээл дээр хүссэн үнээ тогтоодог. Хэдийгээр ченжүүдийн тухай ярьдаг ч тогтсон том тоглогчид нь зах зээлийн дүрмээ тодорхойлдог. Хамгийн сүүлийн жишээг бид гурилын үйлдвэрлэгч нараас харах боломжтой. Өнгөрсөн хугацаанд гурилын үйлдвэрлэгч нарт төрөөс 200 гаруй тэрбум төгрөгийн хямдралтай зээлийг өгсөн. Мөн импортын гурилын татварыг өндөр тавьж, импортын гурил орж ирэхээс сэргийлсэн. Зургаас харахад, гурилын үнэ сүүлийн 20 жил тасралтгүй өсөлттэй байх бөгөөд ялангуяа 2015 оноос хойш үнэ огт буураагүй байгаа юм. Энэ төрлийн зах зээлд татаас өгөх нь өөрөө утгагүй учраас зах зээлд шинэ өрсөлдөгчийг нэмэгдүүлэх боломжоор хангах нь чухал. Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрөөс импортын гурилын татварыг хөнгөлсөн шийдвэр юм. Улмаар импортын гурилтай дотоодын үйлдвэрлэл өрсөлдөх нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх том давуу талтай билээ. Түүнчлэн улирлын онцлог ашиглан нийлүүлэлтийг хязгаарлах замаар үнэ өсгөх боломжгүй болох юм. Эцэстээ хэрэглэгчид тус нөхцөл байдалд хожих юм.
Зураг: Мах, гурилын үнэ

Монополь өрсөлдөөнт зах зээл ба үнэ: Зээлийн хүүгийн жишээ(банкны салбар)
Монополь өрсөлдөөнт зах зээл нь нийтлэг байдаг зах зээлийн төрөл юм. Зах зээл дээр том, жижиг олон тоглогчид байдаг. Тэд бүтээгдэхүүний ялгарал, зах зээлийн идэвхжүүлэлтээс эхлээд үнээ өөрчилж хүртэл өрсөлддөг. Монголын банкуудыг энэ зах зээлээр төлөөлүүлэн авч үзэж болно. Жижиг, том нийлсэн 15 гаруй банктай. Тус банкууд нь бүгд өөрсдийн ялгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй. Зах зээлд хадгаламжийн аянгаас эхлээд маш олон идэвхжүүлэлт аян зарлана. Мөн санхүүгийн бүтээгдэхүүний үнэ болох хадгаламж, зээлийн хүүгээр ч өрсөлддөг. Гэвч санхүүгийн бүтээгдэхүүний үнэ өндөр байна гэх асуудал байнга яригддаг. Учир нь Монгол улс зээлийн хүү болон хадгаламжийн хүүгээр хамгийн өндөр 10 улсын нэгээр нэрлэгддэг. Тэр ч үүднээсээ улс төрийн намууд зээлийн хүүг бууруулах дээр бараг сонгууль бүрт л амлалт өгч байна. Эцэстээ зээлийн хүүг хязгаарлах хуулийн төсөл ч яригдсан байдаг.
Зээлийн хүүг хязгаарыг(тогтсон хүүгийн түвшин зааж өгөх) олон улсад хэд хэдэн янзаар тогтоож үзжээ. Хөгжингүй орнууд болох Японд, Францад тодорхой нэг бүтээгдэхүүн дээр зээлийн хүүг хязгаарласан ч төдийлөн эерэг нөлөөтэй байгаагүй. Тиймээс Япон улсын хувьд, зээлийн хүүгийн тааз тогтоосон хэрэг. Дунджаар санхүүгийн бүтээгдэхүүн жилийн 6 хувийн хүүтэй энэ улсад 40 хувийн хүүтэй санхүүгийн бүтээгдэхүүн зарах нь мөнгө хүүлэлт гэж үзсэн. Энэ нь хүмүүсийг санхүүгийн их хэмжээний өрөнд орохоос сэргийлсэн байдаг. Харин зээлийн хязгаарлалтыг хэрэгжүүлсэн Уганда, Кени гэх Африкийн 2 улсад юу болсон нь сонирхолтой. Эдгээр улсад зээлийн хүүгийн хязгаарыг 17 хувиар тогтоосон. Тодорхой хугацааны дараа иргэдийн банкнаас зээл авах боломж багасч, банкууд зөвхөн найдвартай гэсэн харилцагч нартаа зээл олгож эхэлсэн байдаг. Эргээд банкнаас зээл авах боломжгүй хүмүүс нь хувь хүнээс мөнгө зээлж, эцэстээ мөнгө хүүлэлт газар авсан. Тэгэхээр ялангуяа санхүүгийн бүтээгдэхүүн дээр үнийн хязгаарлалт хийх нь ямар хэмжээний сөрөг нөлөө үүсгэдэг болохыг харж байна. Харин үнийн тааз тогтоож өгөх нь харилцагч хохирохгүй байх, үйлдвэрлэгч үнээ тэнгэрт хадсан үнээр тогтоохгүй байхад эерэг нөлөөтэй байгаа юм.
Хүснэгт: Хөгжиж буй орнууд зээлийн хүүгийн тааз тогтоосон байдал

Үнийн зохицуулалтыг тус зах зээлд хийх нь: Монополь өрсөлдөөнт зах зээлд үндэслэлгүй үнэ тогтоож буй ААН, хувь хүнд зориулсан үнийн тааз тавих нь зөв байдаг. Дээр авсан санхүүгийн салбарын жишээн дээр гэхэд өдрийн зээл олгох тухайн хэрэглэгчийг санхүүгийн хүнд байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө хүүлэлтийг үнийн тааз тогтоох замаар зогсоож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь чухал юм. Энэ мэтчилэн монополь зах зээлд үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуй нэгж бий. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас салбар, салбар дотроо бүтээгдэхүүнээр нь ангилах замаар тухайн зах зээлд мэдээллийн хомс байдал далимдуулан үнэ үндэслэлгүй тогтоож буй хуулийн этгээдийг олох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, хэрэглэгч өөрөө хамгийн том хяналт тавигч байдаг. Хэрэглэгч ч мэдээлж болох юм.
Монополь зах зээл ба үнэ: Дулааны цахилгаан станц
Хамгийн их асуудал дагуулдаг зах зээл бол монополь зах зээл юм. Зах зээл дээр ганц тоглогчтой. Тухайн нэг бараа нь онцгой бараа учраас өөр хэн нэгэн орлох боломжгүй. Тиймдээ ч үнээ хүссэн дүнгээрээ тогтоож чаддаг. Монголд хамгийн тод жишээ нь дулааны цахилгаан станц, МИАТ зэргийг дурдаж болно. Хэрвээ энэ нь зах зээлийн үнээр чөлөөтэй хөдөлдөг байсан бол тус хоёр байгууллага нь хүссэн үнээ тогтоож явах юм. Гэвч төрөөс эдгээр монополь компанийг үнийг нь тогтоож, үлдсэн зөрүү дээр нь татаас өгөх байдлаар явдаг. Улмаар дулааны цахилгаан станцууд ихэвчлэн ашиггүй ажилладаг.
Дүгнэлт хэлэхэд,
Манай улсад инфляцийн гол бүрэлдэхүүнийг бий болгодог шатахуун, мах, гурил гэх мэт бүтээгдэхүүн нь олигополь зах зээлд үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн хугацаанд тус зах зээлд үнийг барих, татаас өгөх зэргээр үнийг тогтвортой байлгах бодлогын арга хэмжээ авсан ч зах зээлд нөлөөгүй байна. Тиймээс олон улсад нэгэнт батлагдсан арга болох өрсөлдөөнийг нэмэх, үнийн тааз тогтоох, суурь зах зээлийн системийг нь хөгжүүлэх замаар урт хугацаанд үнийг тогтвортой түвшинд байлгах боломжтой.
Хэрвээ дээрх бүтээгдэхүүний үнийн асуудлыг шийдэж чадвал одоогийн 6 хувийн инфляцийг 2-3 хувьд хүргэх боломжтой. Энэ нь эргээд бодлогын хүү, дагаад зээлийн жилийн хүүг 12 орчим хувьд хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Мэдээж мах, гурил, хүнсний ногоо гэх мэт бүтээгдэхүүний зах зээлийг богино хугацаанд шийдэх боломжгүй. Дор хаяж 8-10 жилийн тогтвортой, бодлого хөтөлбөрийн үр дүнд бий болох боломжтой. Тиймээс аль ч нам энэ ажлыг барьж хийхийг хүсэхгүй байгааг дурдах нь зүйтэй.