ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж байна.
Зээлийн хүсэлтээ өгөөд шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсантай холбоотойгоор ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр иргэн бүрийн нэр дээр ирэх долоо хоногоос данс нээгдэнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд ЦХХХ-ны сайдад И-Монголиа дээр цэс нэмэх үүрэг чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт Төвбанк, Сангийн яам, ЦХХХ-ны яам хамтарч Хуримтлалын нэгдсэн сангаа иргэн бүр бэлэн бусаар зарцуулах мөнгөн хөрөнгө тодорхой болно. Сангийн орлогын эх үүсвэрийг гурван чиглэлд зарцуулахаар хуульчилсан. Боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд хамрагдахад зарцуулна. Үүний зарцуулалтыг иргэн бүр дээр бичилт хийж явах юм. Зохицуулалтыг Монголбанк хийх юм.
Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх мөнгөний эх үүсвэр Эрдэнэс Монгол нэгдлийн харьяаны төрийн өмчит уул уурхайн компаниудаас ногдол ашиг хэлбэрээр татан төвлөрүүлнэ. Тухайлбал,
- ЭТТ ХК- 200 тэрбум төгрөг
- Эрдэнэт ТӨҮГ- 273 тэрбум
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр- 14 тэрбум
- Монголросцветмэт нэгдэл- 8.6 тэрбум
- Хөтөлийн цемент шохой ХК- 3.6 тэрбум
- Эрдэнэс Оюутолгой- 356 сая төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Төвлөрсөн хөрөнгийг юун түрүүнд иргэдийн орон сууцжуулах зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна гэв.