2024 оны 4-р сарын 16-ний өдөр үндэсний үйлдвэрлэгч “Монос Косметик” ХХК компани өөрийн нэрийн гоо сайхан болон бие арчилгааны бүтээгдэхүүнүүдээ албан ёсоор Киргиз улсын Бишкек хотын хэрэглэгчдэдээ танилцууллаа.
Монос Косметик ХХК нь Киргиз улсын Лекарь ХХК-н сүлжээ эмийн сангуудаар хамтран ажиллаж буй анхны байгууллага юм.
Монос Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ананд нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ:
“90-ээд оны эхээр Монгол улс дэлхийн өнцөг булан бүрээс төрөл бүрийн бараа импортлох болсон. Монос Косметик ХХК 34 жилийн туршид дотоодын зах зээл дээр дэлхийн бусад брэндүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж өдгөө хил хязгаараа даван гадаадын орнууд руу экспортлох боллоо”.
“Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн чанарын дээд зэргийн үзүүлэлт болох GMP стандартыг дэлхийн үйлдвэрлэлүүдийн 5% хангасан байдаг. Манай үйлдвэр нь чанарын удирдлагын тогтолцоо, чанарын хяналт болон өндөр түвшний туршилт, үйлдвэрлэлийн цогц гэж хэлж болно”.
Монос Группийн гүйцэтгэх захирлын онцолсон өөр нэгэн зүйл бол бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт юм. Монгол болон Өмнөд Солонгосын Дэгугийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран олон жилийн туршид хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнд чанарын өндөр түвшний шинэ бүтээгдэхүүн гарган аваад зогсохгүй шинэчлэлт хийх боломжтой болсон.
Үүний тод жишээ нь монголчуудын уламжлалт эмнэл зүйд хэрэглэдэг хонины сүүлийг орчин үеийн технологитой хослуулсан “Биомон Кидс” хүүхдийн биеийн тос болон “Биомон” гүүний саамтай гүн чийгшүүлэх, барагшунтай нөхөн сэргээх иж бүрдлүүдийг хэрэглэгчдэдээ хүргэсэн явдал юм.
Киргиз улсын хэрэглэгчид маань тун удахгүй Монос Группийн илүү олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломж үүснэ.
Монос Групп ХХК нь нийтдээ 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс одоогийн байдлаар БНКырУ-д 100 гаруй нэр төрлийг борлуулах зөвшөөрлөө аваад байна.
Монос Групп нь нийт 16 охин компанитай бөгөөд салбар бүртээ тэргүүлэгч байр суурийг эзэлдэг. Эдгээр компаниудаас 3 нь БНКырУ-д хөл тавиад байна.