Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсов.
Зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл н.Ганзориг "Энэ салбарын бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын дарамт байна. Үүн дээр нэмээд өндөр хүүтэй зээл, түрээсийн дарамтад өртөж байна. Жишээ нь, анх сарын 5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор сарын 18 сая төгрөг болж өссөн. Бүр 27 саяас 88 сая хүртэл түрээсийн төлбөрөө нэмсэн жишээ ч бий. Түрээсээ төлж чадахгүй бизнес нь дампуурч байгаа аж ахуй нэгжүүд их байна.
Энэ зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Улсаараа хөгжлийн доройтолд орж байгаа хэлбэр шүү. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийм дарамтад өртөж дампуурвал улсын эдийн засаг, татварын орлогод томоохон хүндрэл учруулна" гэдгийг онцлов.
Энэ мэтчилэн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд татварын өр, тусгай зөвшөөрлийн хязгаарлалт, хаягжилт, боловсон хүчин, төрийн хяналт шалгалт, хүнд суртлын талаар санал бодлоо хуваалцлаа.