Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзжээ. Энэ замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болсон байна.
“Хот хувийн хэвшлийн эзэмшлийн газрыг зүгээр авах гээгүй, нөхөн төлбөрийг нь төлнө, шугам сүлжээ хөндөгдөж байгаа тохиолдолд зөөх шилжүүлэх зардлыг гаргана. Хүүхдүүдийн сургууль руу зам тавья, төв замын ачааллыг хөнгөлье гэхээр өөрсдийн эрх ашгийг хараад нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг асуудал байж болохгүй. Манай улсын бүтээн байгуулалтын улирал маш богино. Бид энэ жил 30 гаруй байршилд авто зам, замын байгууламж төлөвлөөд, тендер зарлаж байна.
Өнөөдөр хуучнаар “Монноос"-ын үйлдвэрийн хашаагаар нэвт гарч, АПУ-ын хойноос ордог замтай нийлэх замын асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Ирэх долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дахин зөвшилцөхөөр тохирсон.
Замын бүтээн байгуулалтын хөрөнгийг хоёр хувилбараар шийдэхээр ярилцлаа. Тодруулбал нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө хөрөнгөө гаргаад зам тавих. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд төр нийтийн эзэмшлийн зориулалтаар газраас нь тодорхой хэмжээг авч, замын бүтээн байгуулалт хийнэ. Аль ч хувилбараар хийсэн бай үйлдвэр комбинатын замын ачааллыг хөнгөвчилсөн, нийтэд тустай зам болно” гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.