"Өлзийт Мөнх-Овоо” компанийн үүсгэн байгуулагч, захирал Ш.Туяатай ажлын өрөөнд нь ярилцав. Тэрээр багш мэргэжилтэй. Олон жил багшилж, Ханбогд сумын ЕБС-д захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний яриаг хүргэе.
-Би 45 дахь жилдээ ажиллаж байна. 50 насандаа тэтгэвэрт гараад хувийн бизнесээ эхлүүлсэн. Дөрвөн хүүхэд төрүүлсэн болохоор тэтгэвэрт эрт гарсан юм. Гэртээ суухад арай л залуу санагдаж, гэр бүлийн хүнтэйгээ хамтран компаниа байгуулсан. Манай нөхөр санхүүгийн мэргэжилтэн байсан болохоор тайлан тооцоогоо хариуцдаг байв.
Анх гурвуулаа эхэлж, гэрийнхээ том өрөөнд хувцас оёдог байв. Одоо хоёр салбартай болж өргөжсөн. Банкнаас зээл авч, 7*21 хэмжээтэй, сэндвичэн барилга барьсан. Мөн “Оюу толгой” компани хөнгөлөлттэй зээл олгон, нийт 400 метр кв хэмжээтэй байртай болсон доо.
2011 оноос хойш “Оюу толгой” компанийн ажилчдын хувцсыг нийлүүлж байна. Оёдлоос гадна хатгамал ч хийдэг. “Оюу толгой” -н туслан гүйцэтгэгчид, төмөр замын тээврийн компаниудын ажилчдын хувцсыг ч бид оёж байна. 2023 онд бид нийт 40 мянган ширхэг бүтээгдэхүүн нийлүүллээ.
Манай зардлын дийлэнхийг бараа материал, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл эзэлдэг. Бид жилд нэг тэрбум төгрөгийн татвар хураамж төлдөг. Компаниудын төлдөг татвар бага биш. Жижиг, дунд ААН-үүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгоно гэсэн ч энэ ажил төдийлөн үр дүнтэй биш. Анхнаасаа нэг хувийн татвараа авах нь л зөв. Бэрхшээл гэвэл ажилтан олдохгүй болсон, залуус ажил хийх сонирхолгүй болжээ.
Уг нь аймгийн төвд МСҮТ бий. Тийшээ ажилтны захиалга өгдөг. Шинэ ажилтнуудаа өөрсдөө сургаж авч байна. “Оюу толгой” ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудад өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр бид суралцаж байна.
Би Ханбогд сумын суугуул иргэн. Багшийн сургууль төгсөж ирээд энд ажилласан. “Оюу толгой”-н уурхай ажиллах болсноор манай сумын олон хүн ажилтай болсон. Ханбогд сум ч их өргөжлөө. Нүдэнд харагдаж, гарт баригдах өөрчлөлтүүд манай суманд өрнөсөн. Сумын хүн ам 10 мянга боллоо. 2000-2008 оны хооронд 2500 иргэнтэй байв.
Зуун жил ашиглах их нөөцтэй орд илрүүлжээ гэж анх дуулаад “Хөөх л” гэж бодсон. 2000-аад оны эхэн үед манай сумынхан уул уурхай, орд, нөөцийн талаар сайн мэддэггүй байв. Уурхай дагаж ямар хөгжил ирэхийг тэр үед хэн ч төсөөлөөгүй.
Цаашид Ханбогд сумыг хот болгох нь зөв гэж манай сумын хөдөлмөрчид гарын үсгээ зурсан. Сайхан хотын эхлэлийг үзэх байх гэж боддог.
“Оюу толгой” компани 2023 оны эцсийн байдлаар Өмнөговь аймагт бүртгэлтэй 104 ААН-тэй хамтран ажиллажээ. Эдгээр ААН-ээс нийт 945 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна.