gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Билгүүн: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж гурилын үнээ өсгөсөн зөрчил илэрлээ

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-02-29
518
Twitter logo

ШӨХТГ-аас гурилын үнийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 2022 оны нэгдүгээр сараас гурилын үнэ 4-12 удаагийн давтамжтай өсжээ. Тус онд "Алтан тариа" савласан, дээд 2.416 төгрөг байсан бол 2024 оны нэгдүгээр сард 3.000 төгрөг болсон байна.

Энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Х платформдоо гурилын үйлдвэрүүд бүх үе шат бүрдээ хөнгөлөлт, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авч эцсийн бүтээгдэхүүн болсон дээд гурил 1кг 2300, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500₮-1800₮ (1кг) болж байгааг тайлбарлана уу хэмээн нийтэлжээ.

ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн “Сүүлийн үед манай байгууллагад гурилын үнэ өссөн гомдлууд ирсээр байна. Үүнтэй холбоотой 2022 онд гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт явуулсан бөгөөд томоохон найман гурилын үйлдвэрт үнийн судалгаа хийсэн. Уг судалгаагаар нэг жилд 4-12 удаа гурилын үнийг нэмсэн тохиолдол байна. 2022 оны нэгдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл:

  • Нэгдүгээр гурил үнэ-53.1 хувь
  • Дээд гурилын үнэ - 62.8 хувь
  • Хоёрдугаар гурил үнэ - 40.9 хувиар өсжээ.  

Гурилын орцны 80-90 хувийг улаан буудай эзэлдэг. Гэтэл улаан буудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ өссөн нь үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэж Шүүхэд хандсан.  

Гурил үйлдвэрлэгчид нийлэн “Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо” гэх ТББ үүсгэн байгуулжээ. Энэ холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр элсэж, хоорондоо үгсэн хуйвалдан гурилын үнийг зэрэг нэмсэн. Тус холбооны гишүүдэд:  

  • "Улаанбаатар гурил" ХХК
  • “Од групп” ХХК  
  • Милл Хаус ХХК
  • Хангай Миллс ХХК
  • Өег гурил ХХК
  • Дорнод гурил ХХК
  • Хөвсгөл Алтан дуудлага ХХК зэрэг байгууллагууд багтдаг.  

2023 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл гурилын үнэ өссөөр байна. "Алтан тариа" ХХК энэ холбоонд байдаггүй ч гурилын үнээ адилхан өсгөсөн байв.  

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнэ таван удаа нэмэгдэж, нийт өсөлтөөр тооцвол 19 хувь буюу 1 кг тутамд 630 төгрөг, дээд гурилын үнэ 9 удаа нэмэгдэж 405 төгрөг, нэгдүгээр гурил үнийг 9 удаа нэмж 267 төгрөг, хоёрдугаар гурил 8 удаагийн өсөлтөөр 11 хувь буюу 154 төгрөгөөр нэмэгджээ. ТББ-аараа дамжуулан гурил үйлдвэрлэгчид үнээ тохирч, хуйвалддаг нь ажиглагдав. Энэ асуудалд ШӨХТГ арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.  

Гурил үйлдвэрлэгчдэдээ уриалахад шударга өрсөлдөөний холбогдох хууль тогтоомжийг биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгаа хүндэтгэн дээдлэхийг хүсэж байна.  

Өвөлжилт хүндэрч, цаг үеийн нөхцөл байдал хүнд үед ард түмний нуруунд үнийн дарамт үүсгэж байгаа нь буруу.

Монгол Улсад гурилын импорт хязгаарлагдмал байдаг ч үүнийг дахин ярих асуудал болжээ. Хэрвээ гурил үйлдвэрлэгч нар үгсэн хуйвалдаж үнээ өсгөөд байгаа бол өрсөлдөөнийг бий болгох нь чухал юм. Тиймээс гаднын ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх  хэрэгтэй гэх зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.  

Зөрчлийн хэргийг 2022 онд үүсгэсэн. ШӨХТГ-аас Улаанбаатар гурил ХХК-д 5.9 тэрбумын торгууль, “Од групп” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн торгууль тавин Шүүхэд хандсан. Бусад үйлдвэрлэгчид зах зээлд нөлөөлөхүйц оролцоо ажиглагдаагүй гэж үзсэн учраас торгууль тавигдаагүй. Гэхдээ эдгээр байгууллагуудад нарийвчилсан хяналт шалгалтыг явуулах болно.  Одоогоор энэ хэргийн Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна” гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан