gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Ганболд: Монгол судлалыг Монгол Улс хөгжүүлэхгүй юм бол өөр хэн хөгжүүлэх вэ

О.Батхишиг
Боловсрол
2024-02-25
46
Twitter logo

МУБИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс "МУБИС-Өнөөгийн Монгол судлалын товч" сэдэвт илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулав. 200 гаруй жилийн түүхтэй өргөн цар хүрээтэй энэ салбарт судлагдаагүй орон зай их байгаа төдийгүй бодлого, хамтын ажиллагаа, хүний нөөцийн бааз чухал буйг судлаачид онцоллоо. 

Энэ үеэр МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал доктор Д.Ганболд, Монгол судлалд бичвэрийн судалгаа үлэмж хоцрогдсон. Яагаад гэвэл 1942 онд монгол бичгээс кирилл бичиг рүү хөрвөх шийдвэр гарч дөрөвхөн жилийн дотор шилжсэнээр Монгол бичгийг хэрэглэлгүй 50 жилийн нүүрийг үзсэн. Энэ хооронд монгол бичигтэй хүн үгүй болж тэр хэрээр түүх, угсаатны зүй, хэл соёл, дуун ухааны сурвалжийн мэдээллийг шууд хүлээн авах боломжгүй болж бид уламжлалаасаа алсарсан.

Тухайн үед Ц.Дамдинсүрэн гуай тэмцэж байж Төвд судлалын сектерийг үлдээсний ачаар бид амь тасалчихгүй сурвалжийн мэдээллийг судалж ирлээ. Мөн судалгаа бүтээлийн ажлууд хүний нөөцийн дутагдлаас болж гацдаг. Хүний нөөц бол хүний тоо биш судлаачид ямар түвшинд боловсорсон, хэр туршлагатай, хэл, судалгааны ямар арга зүй эзэмшсэн зэргээрээ их нарийн.

Монгол судлалыг Монгол Улс хөгжүүлэхгүй юм бол өөр хэн хөгжүүлэх юм бэ? Дэмжлэггүйгээр энэ салбарыг хөгжүүлнэ гэж бодоод ч хэрэггүй. Мөн тулгамдаж буй бас нэг асуудал нь эх хэлний цэвэр уугуул шинжийг хадгалсан өв тээгчид цөөрч буй явдал. Тиймээс үүнийг судалж баримтжуулж, түгээн таниулахад мөн анхаарах хэрэгтэй байна гэв.  

Ахиц дэвшил, алдаа оноо, анхаарах ёстой зүйлээ чиглэл бүрд нээлттэй илтгэсэн тус хэлэлцүүлгээс Ойрад судлалын тойм сэдвийг онцолъё. Учир нь 2027 онд МУБИС-ийн эрдэмтэд хамтран түүхэн ач холбогдолтой бүтээлийг хэвлүүлэх аж.  

МУБИС-ийн дэд профессор На.Сүхбаатар, Дэлхийд 10 сая орчим Монгол хүн бий гэвэл нэг сая орчим нь Ойрдууд. Монгол улсын хүн амын 10 орчим хувийг олон угсаатнаас бүрдэх Ойрд Монголчууд эзэлдэг. Ойрод судлал бол судлах зүйл ихтэй ч сайн судлагддаггүй салбар. Энэ чиглэлээр судлаачдыг бэлтгэх гэж хичээж байна. Гагцхүү энэ сэдвийг хөгжүүлэхийн тулд Манж, Төвд, Уйгар, Орос хэлтэй хүн хэрэгтэй. Тиймээс бодлогын хүрээнд судлаачдыг тухайн орчинд сургахад анхаарах шаардлагатай. 

Бий биелгээ, туйл, цуурын аялгуу зэрэг оюуны том санг авчирсан энэ хүмүүс тэр хэрээрээ маш их зовлон туулж, соёлоо авч үлдсэн түүхтэй. Ойрад монголчуудын тасаг тасаг суудаг таван газар бий. Оросын нутагт Ижил мөрний халимгууд,  Хятадын Шинзаан-Уйгарын өөртөө засах орон, Цинхай мужийн Хөх нуур, Өвөрмонголын Алшай аймаг, Монголд Баян-Өлгий, Ховд, Увс гэх баруун гурван аймагт Ойрдууд бий.

Эдгээрээс Шинжааны Ойрадуудад маш их өв бий. Судалгааны ажлын хүрээнд МУБИС эрдэмтэд “Юань улсын судар” гэх 210 дэвтэр бүтээлийг туурвиж байна. Энэ бүтээл бол 1917 онд Улсын дээд хурлаас гарч, Хятад хэлнээс 10 жил орчуулж номын санд хадгалсан бүтээл. Бид үүнийг  кирилл бичигт тайлбартайгаар буулгаж 2027 онд бүрэн дуусгахаар зэхэж байна. Ингэснээр Улсын дээд хурлын шийдвэр 110 жилийн дараа биелж байгаа түүхэн ач холбогдол тохионо гэв.  

Цаашид гаднын монгол судлаачидтай хамтарч чиглэл бүрд судалгааны бүтээлийг хэвлүүлж, гээгдсэн олон сэдвийн гүнд орж судлахад анхаарна гэдгийг судлаач багш нар хэлж байлаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан