“Ядуурлын дүр төрх 2020” тайлангийн үр дүнг 2022 онд танилцуулсан. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 хувь байв. Гурван хүн тутмын нэг нь ядуу байсан гэсэн үг.
Цар тахлын дараа буюу 2022 онд ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Ядуурлын судалгааны үр дүнг танилцуулахдаа “Цар тахлын нөлөө ядууралд ихээхэн нөлөөлсөн. Цар тахал гараагүй байсан бол ядуурал 3.5 хувиар буурах боломжтой байсан. Баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна. Ган гарсан аймгуудад ядуурлын түвшин нэмэгдсэн. Ядуурлыг хүн амын тоогоор харахад 2014 хүртэл ядуурлын түвшин дорвитой буурсан ч, 2016 оноос маш багаар буурчээ.
Хөдөөгийн ядуурлын түвшин харьцангуй буурсан ч орон нутгийн, гэр хорооллын оршин суугчид интернет, сайжруулсан ундны усны хангамжаар бүрэн хангагдаагүй байна. Өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт эмзэг бүлгийн хүн амыг ядуурал руу амархан түлхэж болзошгүй.
- Б.Батдаваа: Баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна
- Өмнөговьд ядуурал хамгийн бага байна
Хот суурин газар, тэр дундаа Улаанбаатар руу чиглэсэн шилжих хөдөлгөөн хотын хүн амын эзлэх хувийг нэмж, хотын ядуурлыг нэмэх нэг нөхцөл болжээ. Хотжилтын түвшин 2010-2020 онд жил бүр 2.6 хувиар өссөн. Хотын ядуурал удаан буурч байгаа нь ядуу хүн амын дунд хотын иргэдийн эзлэх хувь нэмэгдэхэд хүргэсэн” гэсэн юм.
Дээрх судалгааг ҮСХ хоёр жил тутамд Дэлхийн банктай хамтран хийдэг. 2022 онд авсан судалгааны үр дүнг энэ сарын 7-нд танилцуулав.
Манай улсад 914 мянган хүн ядуурлыг шугамаас доогуур хэрэглээтэй, ядуурлын түвшин буюу хамралтын хүрээ 27.1 хувь байна гэв. Энэ тоо нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулдаг.
Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу хүн амын хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлнэ.
Ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах хэрэглээний тархалтыг харуулна. Тухайн өрхийн хэрэглээ нэмэгдсэн ч хэмжээ нь ядуурлын шугамаас доогуур байвал ядуурлын хамрах хүрээ, гүнзгийрэлт өөрчлөгдөхгүй. Харин ядуурлын мэдрэмж нэмэгдэнэ.
2020 онд ядуурал 27.8 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болжээ. Эндээс харахад 2020-2022 онд ядуурал огт буурaaгүй, яг хэвэндээ байна гэж дүгнэхэээр. Гэвч Дэлхийн банк эдгээр тоонуудыг шууд харьцуулах боломжгүй гэв. Учир нь 2020 оныг хүртэл ядуурлын шугамыг тогтоохдоо 2010 оны суурь үнийг ашиглажээ. Харин сүүлийн судалгаанд 2022 оны үнээр тооцжээ. Мөн олон улсын сайн туршлагад үндэслэн, шинэчилсэн аргачлалаар ядуурлыг илүү нарийвчлалтайгаар тогтоосон гэв.
"Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким, “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцуулав.