gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Ганхүлэг: Дархан арьс ширний цогцолборын дэд бүтцийг ашиглах боломжгүйд хүрэх эрсдэл үүссэн

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-01-10
8
Twitter logo

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанд оролцжээ. Тэрээр дараах мэдээллийг өгсөн байна.

Дархан арьс ширний цогцолборын хүрээнд 25, 180 га газрыг хамарсан хоёр төсөл бий. Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор байгуулсан, цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК 25 га газрыг эзэмшиж байна.

Үүнд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус ТӨХХК 4.0 сая богийн, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай, 2300 ажлын байр бий болгоно.

Мөн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээтэй холбоотой зураг төсвийн ажлууд үнэгүйдэж эхэлсэн.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын хооронд нэгдсэн ойлголтод хүрээгүйн улмаас Дархан арьс ширний цогцолбор төсөл зогсонги байдалд оржээ.

Газар дээр нь ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл, төслийн үнэлгээг хийх Ажлын хэсэг 2023 оны эхнээс ажилласан ч нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажил дөрөв дэх жил рүүгээ орж, цаашид ашиглах боломжгүй болох эрсдэлд оржээ. Мөн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээтэй холбоотой зураг төсвийн ажлууд үнэгүйдэж эхэлсэн.

Харин 2018 оны есдүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 100 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК 180 га газар эзэмшдэг. Тус компанийн 85 хувийн хувьцааг “Саравэй” ХХК авч, ”Лидер капитал” ХХК-д шилжүүлсэн. Эрх зүйн байдлын хувьд орон нутгийн өмчийн оролцоотой, хувийн хэвшил олонх хувьцааг нь эзэмшдэг холимог өмчийн хэлбэртэй хуулийн этгээд болсон гэв.

    Дархан арьс ширний цогцолборын асуудал хэзээ шийдэгдэх вэ гэсэн Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын асуултад Ажлын хэсгийн гишүүд тодорхой хариулт өгч чадсангүй. Нөөц боломж, орон зайн тооцоо судалгаанд тулгуурлан боловсруулж, баталсан Бүсчилсэн хөгжлийн бодлогоос ухарч буцах, эргэлзэх асуудал огтхон ч байж болохгүйг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал сануулаад, нийслэлийн тодорхой бүсийг үйлдвэрлэлийн дүүрэг гэж тогтоосон бол тэндээ үйлдвэрүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллахаас бус суурьшлын бүс зэргээр давхар төлөвлөж үймүүлэхгүй байхыг Нийслэлийн захиргаанд анхааруулав. 

    “Дархан минж” ХК, “Булигаар” ХК зэрэг үйлдвэрүүд Өмнөд Африк, Туркээс анхан шатанд боловсруулсан арьс шир, бэлдэц авчирч, үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тэрбээр лавлаж асуухад уг мэдээлэл үнэн болохыг Ажлын хэсгийн гишүүд хариулсан юм.

    Хувийн хэвшлийн хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг худалдан авсан бол 20 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах байсан бол одоо газрын үнэлгээтэйгээ нийлээд 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.

    Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Дархан арьс ширний цогцолбор төслийг хөдөлгөх, төр, хувийн хэвшлийн түншлэл, ойлголцлыг хангах талаар ажлын хэсэг байгуулж ажиллах санал гаргасныг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон юм.

    Тэрбээр, цогцолбор төслийн ажил төрийн шийдвэрийн алдаа гэдгийг дүгнэн хэлж, Ковид 19 цар тахлын өмнөх жилүүдэд хувийн хэвшлийн хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг худалдан авсан бол 20 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах байсан бол одоо газрын үнэлгээтэйгээ нийлээд 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа талаар ярьж, төр ажил хийе гэхээр нөгөө талд нь луйварчны дүрээр хандаад байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

    Мөн тэрбээр, төрийн өгч ашиглуулсан газрыг га-г нь тэрбум төгрөгөөр үнэлээд, буцаагаад арилжаалах гэж байгаа нь зүйд нийцэхгүй гэсэн юм. Түүний ажлын хэсэг байгуулж ажиллах тухай саналыг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар илэрхийлээд, монголчууд мал сүргийнхээ амьсгалаас бусдыг хэрэглэдэг уламжлалтайг дурдаж, Дархан арьс ширний цогцолбор төслийг гацааж байгаа энэ  явдал хувийн хэвшлийнхний буруу биш, “хувийн хэвшил” гэдэг нэр зүүсэн төрийнхний бизнес болохыг анхааруулав.

    Тэрбээр, төрийн төслөөр мөнгө хийдэг ийм хулгайг эцэс болгох хэрэгтэй гээд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажилд хотын захиргаа хөндлөнгөөс оролцож буйг дэмжихгүй байгаагаа, мөн Монголд олон үйлдвэрийн багтаамж байхгүй тул зах зээлийн судалгааг сайтар хийх шаардлагатайг хэллээ.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Дархан арьс ширний цогцолбор төсөл зогссон нь тухайн үед Хөдөө аж ахуйн сайд байсан хүний эсрэг бодлоготой холбоотой гэсэн гэж үзэж байгаагаа хэлэв. Уг төсөл Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатайг тэрбээр сануулж, малчид, иргэдийн харж хүлээж байгаа энэ чухал ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголцоод хөдөлгөх шаардлагатайг дурдлаа.

    Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, арьс ширний цогцолбор байгуулах нэрээр Дарханд 180 га газар авч, түүнийгээ барьцаанд тавьж Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөг зээлээд, хэдэн суурь цутгасан болж, эргээд 180 га газраа 180 тэрбум төгрөгөөр төрд буцааж шахах оролдлого өнөөдөр арьс, ширний цогцолборын төслийг гацаагаад байгаа гэв.

    Тэрээр Хөгжлийн банк өр авлагыг барагдуулах талаар идэвхтэй ажиллах шаарлагатайг сануулсан юм. Цаашид энэ төслийн зохион байгуулалтын ажилд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо оролцож, яаралтай арга хэмжээ авна гэв.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан