Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн паркт жилийн дөрвөн улирал ажиллахаар болжээ
Хүрээлэнгээс “Анх 2017 онд хүүхэд насныхаа тэнэгхэн мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр 12 сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна. Гэвч Улаанбаатар амьтны хүрээлэн 2023 оны 12-р сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэж 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд мэдэгдэл гаргаж байв. Улмаар амьтдаа сайн хүнд үрчүүлж, бусад зүйлсийг худалдаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байлаа.
Гэхдээ Улаанбаатар амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа үргэлжлэхээр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт жилийн дөрвөн улирал ажиллаж эхэлж буйгаа мэдэгдлээ.
Тус хүрээлэнгийн удирдлагуудын зүгээс “Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэсэн юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад баршгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсноо дуулгахад таатай байна. Маргаашаас \өнөөдрөөс\ буюу 2024 оны 01 сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана. Биднийг дэмжсэн Хүүхдийн паркийн хамт олондоо маш их баярлалаа” гэж мэдэгдэл бичжээ.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төв хаалгаар ороод 4 өнгийн бөмбөгөр байшин дотор үйл ажиллагаа явуулах юм байна. Тасалбарын үнэ: Том хүн, хүүхэд - 8000 төгрөг.