Ам.долларын ханш өдрийн дүнгээр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр чангарлаа. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх таамагт арилжаанд оролцогчид болгоомжтой хандаж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн байж магадгүй байна.
Түүнчлэн мягмар гарагт “Bloomberg Dollar Spot Index” 0.7 хувиар өсөж хаагджээ. Харин АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон хувьцаануудын ханш унасан дүр зурагтай байна.
2023 онд томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ хэзээ, хэдий хэмжээгээр бууруулах таамаглал ам.долларын ханшид сорилт болж байсан бол 2024 оны арилжааны эхний өдөр ийнхүү өсөлттэй байлаа.
Өнгөрсөн онд ам.долларын ханш 2.7 хувиар унасан нь 2020 онд Covid-19 цар тахлаас хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм.
Сэтгүүлч: С.Жаргалмаа