Нисэхийн хэлний ур чадварын TEAC /Tеst of english for aviation communication/ шалгалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэллээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ хэлний ур чадварын шалгалттай холбоотой асуудлыг тухайн улс орон өөрсдөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглах зөвлөмжийг 2019 онд гаргажээ.
Энэ зөвлөмжийн дагуу Монгол Улсын ИНЕГ шалгалтад хамрагдах албан хаагчдын хэлний ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хоёр дахь шалгалтаар тогтоолгох, Монгол Улсад хэлний үнэлгээний болон хяналтын систем тогтоох, хүлээн зөвшөөрөгдсөн ICAO-ийн стандартад нийцсэн шалгалтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
ИНЕГ-ын даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг нь TEAC шалгалтыг ICAO-ийн “Док. 9835” стандартын дагуу үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улсын стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэлжээ.
ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хурлын ТЕАС шалгалттай холбогдох үйл ажиллагааг Иргэний нисэхийн үндэсний төв хариуцан, шалгалтыг Нисэхийн сургалтын төв зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосны дагуу шат дараалсан арга хэмжээг авсан байна.
TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспертүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.
“Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой” гэж ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр онцлов.