gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малынхаа хөөврийг дотоодын үйлдвэрүүдэд тушаавал урамшуулал олгоно

Б.Чимэг
Эдийн засаг
2023-11-10
7
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 41 минут
2023.11.10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сарлагийн хөөврөө дотоодын үйлдвэрт тушаасан малчдад 10 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл хэлэлцэж байна.   

Хонь тэмээний ноосыг 1000-2000 төгрөгөөр үнэлдэг байв. Малчид дотоодын үйлдвэрлэгчдэд хөөвөр өгвөл төрөөс дэмжинэ. Суурилагдсан хүчин чадал нь жилийн 360 тонн боловч ердөө 20 тонныг л боловсруулж байна. Иймд Засгийн газраас тогтоолын төсөл оруулж, хөөврийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдээ дэмжинэ. Ноос ноолуур тусдаа тул энэ тогтоолын төсөлд оруулаагүй.  

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Та нар найман жилийн турш юу ч хийгээгүй атлаа сонгуулийн өмнөх жил малчдад хайр зарлалаа. 1000 төгрөгийн урамшуулал бага байна. Өгвөл өгсөн шиг өгөх хэрэгтэй. Малчдад одоо л хайр зарлаж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “АНУ, Их Британи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад ч хөдөө аж ахуйн салбар татаастай байдаг тул тогтоолыг дэмжинэ. Ямар малчдад хэзээ, хэрхэн өгөх нь тодорхой байх ёстой. Учир нь ноосны урамшууллаа авах гэхээр он дамждаг, олголт нь удааширдаг. Мөн малчдад урамшууллаасаа нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг, татвараа суутгуулдаг гэх мэт боломжийг олгодог байх ёстой. Энэ хуулийг баталсан ч журмыг нь баталсан уу ” Гэв.

ХХААХҮЯ-ны газрын дарга Х.Болорчулуун "Арьс ширний урамшуулал нэг жилээр хойшилсон. Ноосны урамшуулал цагтаа орсон. Манай яамнаас нийт таван урамшуулал олгодог. Малчид урамшууллаасаа татвар, даатгалаа төлдөг болох боломжийг хангахаар бид Сангийн яам, НДЕГ, ЭМДЕГ-ын цахим системүүдийг холбохоор ажиллаж байна" гэв. Харин Ц.Туваан гишүүн хууль нэг сарын өмнөөс хэрэгжээд эхэлсэн байтал та нар одоо л системээ холбох талаар ярьж байна гэж шүүмжиллээ.   

ХХААХҮЯ улаан буудай, ноос, арьс шир, ноолуурын урамшуулал олгодог гэв. 

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн эцсийнх байдаг. Мөн экспортын бүтээгдэхүүн болдог тул дэмжих шаардлагатай гэв.   

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын түүхий эд 2009 оноос хойш үнэгүйдсэн. Адуу үхрийн шир 5000, хонины нэхий 500 төгрөг болсон шүү дээ. Учир нь тухайн үед Засгийн газар малын түүхий эдийг боловсруулж  худалдах буруу шийдвэр гаргасан. Үүний гороор түүхий эд үнэгүйдсэн, хятадын ченжүүд гараад явчихсан. Сангийн яам, ГХЯ, Боомтын сайд, ЭЗХЯ нар түүхий эдийг экспортод гаргах ажил хийхгүй байна. Одоо малын нядалгаа эхлэх гэж байна. Түүхий эдийн үнэ өрсөлдөөний хүчээр нэмэгдэнэ. Хил нээж өгөх хэрэгтэй байна.           

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Арьс ширний үнэ ганц манайд ч биш, бусад улсуудад ч унасан. АН-ын засаг барих үед түүхий эдийг боловсруулаагүй чигээр нь хилээр гаргах шийдвэр гаргасан нь сөргөөр нөлөөлсөн. Энэ шийдвэрийг хүчингүй болгосон" гэв. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан