Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дөрвөн чухал асуудал шийдэгдэнэ. Эдийн засаг, бизнесийн хөгжилд үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болно. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэх юм байна.
Худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд жижиг, дунд үйлдвэрлэл болон стартапуудыг дэмжихэд анхаарна гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч онцоллоо. МҮХАҮТ-аас хийсэн Монголын бизнес орчны 2023 оны судалгааны урьдчилсан тайланд татварын таатай орчин чухал болохыг аж ахуйн нэгжүүд онцолж байна. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүний нөөцийн хомсдолд орж байгаа гэж судалгаанд оролцогч бизнес эрхлэгчид илэрхийллээ.
О.Нарантуяа