“Буддын шашны археологийн судалгаа” тусгай үзэсгэлэнг Батцагаан дуганд өнөөдөр дэлгэлээ.
Үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд хийсэн, Бурхны шашны холбогдолтой найман дурсгалт газрын судалгааны үр дүн, олдвор эд зүйлсийг дэлгэсэн байна. Найман дурсгал гэдэг нь
- Хар Түнэ хэмээн нэрлээд буй Түргэний голын балгас дотор буй сүмийн туурь (хааны ордон гэж таамагласан ч сүм байсныг тогтоосон)
- Ингэт толгойн бурхны чулуун дүр болон түүнд холбогдох барилгын туурь,
- Сүхбаатар аймгийн нутагт судалгаа хийсэн “Довжоо” хэмээх 17-р зууны үеийн сүмийн туурь,
- Хар хул хааны балгас хэмээх Монголын эзэнт гүрний үеийн хотын дотор буй хийдийн туурь,
- Хархорум хотын дотор буй өмнө нь Өгэдэй хааны ордон хэмээн таамаглаж байсан Цогт их сүмийн туурь,
- Хөвсгөл аймагт буй Мөнх хааны балгас хэмээн нэрлэж хэвшсэн боловч одоо сүмийн туурь болох нь батлагдсан дурсгал,
- Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт орших Занабазарын байгуулсан Зүүн хүрээний туурь,
- Говь-Алтай аймгийн нутагт судалгаа хийсэн Чингай балгас хэмээн таамаглаж буй дурсгалт газарт судалгаа хийсэн бурхны шашны сүмийн туурь юм.
Үзэсэлэнг энэ сарын 7-ныг хүртэл дэлгэх юм.