40 гаруй жилийн түүхтэй “ГОВЬ” ХК-ийн үйлдвэр нь дэлхийд цөөнд тооцогдох цогц үйлдвэрүүдийн нэг юм. Тодруулбал түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатыг дангаараа гүйцэтгэдэг. Дөнгөж малчдын гараас ноолуурыг авч, өнгөөр ялгах, самнах, нэхэх, сүлжих, оёх гээд маш нарийн ажиллагаатай олон шат дамжлага бий.
Дэлхийд танигдсан “ГОВЬ” брэндийн бүтээгдэхүүн малчин түмний аж ахуйгаас танд болон дэлхийн өнцөг булан бүрд хүргэгдэн очих хүртэлх үйлдвэрлэлийн үе шатыг бодитоор мэдрэх боломжийг тус компани хэрэглэгчдэд нээлттэй болгосон. Тодруулбал энэ оны наймдугаар сараас эхлэн үйлдвэрээ олон нийтэд нээлттэй болгож, танилцах хүсэлтэй хэн бүхнийг бүртгэн, танилцах аялалд хамруулж байгаа юм.
ТҮҮХИЙ ЭДИЙГ ШУУД МАЛЧДЫН ГАРААС
Эцсийн бүтээгдэхүүн бэлэн болоход хамгийн анхны бөгөөд чухал зүйл нь түүхий эд. Харин “ГОВЬ” ХК түүхий эдээ ямар нэг дундын дамжлагагүйгээр малчдын гар дээрээс шууд авч бэлтгэн нийлүүлж буйгаараа онцлог.
Монгол ямааны ноолуураас цагаан, цайвар, саарал, бараан гэсэн дөрвөн төрлийн өнгө ялгардаг. Түүхий эдийг малчдаас авмагцаа анхан шатны үйлдвэрт ноолуурыг өнгөөр ялгах дамжлага явагдана. Энэ нь маш нарийн ажиллагаатай бөгөөд машинаар гүйцэтгэх боломжгүй дамжлага юм.

Нэг килограмм ноолуураас 50 хувь нь цэвэр ноолуур болон гардаг. Технологийн хаягдлыг бага байлгах үүднээс үлдсэн хувийг гэрийн эсгий хийх түүхий эд болгон ашигладаг гэв.
Ноолуур амьд ширхэгт учраас амрах шаардлагатай. Ингэснээр бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлдөг.
Өнгөөр ялгасан ноолуурыг самнасны дараа ээрмэлийн үйлдвэрт утас болгож, дараагийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд түүхий эдийн орц болгон өгдөг. Энд нийт 1152 ширхэг ээрүүл байдаг аж. Ихэвчлэн 26 дугаарын утас байх бөгөөд нэг грамм ноолуурыг 26 метрийн урттай утас болгодог учир ийн нэрлэжээ.
-082443-2831226920231016082449.jpeg)

Үйлдвэр удирдлага хариуцсан захирал Э.Золзаяа, “ГОВЬ” ХК өдгөө 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай компани 1700 гаруй ажилтантай. Бидний хувьд түүхий эдээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л дамжлагыг дангаараа үйлдвэрлэдэг, дэлхийд цөөхөн байдаг цогц үйлдвэрүүдийн нэг юм.
Малчдын гар дээрээс ямар нэг дундын дамжлагагүйгээр түүхий эдээ авч, эцсийн бүтээгдэхүүнээ дотоод гадаадын зах зээлд борлуулж байна. Бүтээгдэхүүний төрлөөс хамааран 70-130 гаруй дамжлагыг дамжиж байж, эцсийн бүтээгдэхүүн бий болдог.
-083533-78294243720231016083536.jpeg)

Мөн бүтээгдэхүүний чанар гэдэг хамгийн нэгдүгээрт тавигддаг зүйл учраас үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд чанарын хяналтын дамжлага багтдаг. Технологийн хаягдлыг бууруулах үүднээс эсгүүрийн өөдсийг ашиглан, хөнжил, жижиг эдлэлүүд, хүүхдийн хувцас зэргийг хийж, байгальд хаягдах хаягдлаа бууруулж ажилладаг гэв.
Нэхмэлийн үйлдвэрт бүх төрлийн ороолт, шааль, хөнжил зэргийг нэхэх дамжлага явагдах бөгөөд бүтээгдэхүүний онцлогоос хамаарч 700-4000 хүртэлх ширхэг утсыг параллель ороож, машинд бэлтгэн сүвлэж, ороодог. Суурь болон хөндлөн утасны харилцан солбилцлоор нэхмэл бүтээгдэхүүн бий болдог. “ГОВЬ” ХК-ийн үйлдвэрүүдэд дэлхийн алдартай, чанартай брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

МАШ НАРИЙН АЖИЛЛАГААТАЙ КЕТТЕЛИЙН ОЁДЛЫГ ӨӨРСДИЙН ГАРААР
“ГОВЬ” ХК-ийн сүлжмэлийн үйлдвэр нь жилд 1.5 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, тус компанийн хамгийн том үйлдвэр юм. Энд сүлжих, оёх, гүйцэтгэх гэсэн гурван үндсэн дамжлагаар бүтээгдэхүүнийг гүйцэтгэдэг. Компьютерын удирдлагатай, бүрэн автомат сүлжих машинаар хоёр төрлийн технологийн дагуу бүтээгдэхүүнийг сүлждэг аж.
- Деталиар сүлжих буюу цамцны урд, ард тал, ханцуй, зах зэргийг тус тусд нь сүлжин нийлүүлж оёх технологи,
- Эдлэлээр буюу бүтнээр нь сүлжих 3D технологи. Энэ технологи нь ажилчдын хөдөлмөр, цаг хугацааг хэмнэдэг дэвшилтэт технологи юм.
Деталиар сүлжигдэн гарч ирсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэн оёх “Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин” нь маш нарийн, ховор мэргэжил.

Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан, Манай компани саяхан хоёр шинэлэг коллекц болон бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ “Чанар, Тогтвортой байдал, Үнэ цэн” гэсэн гурван эрхэм зүйлийг баримталдаг.
Үүний дагуу тогтвортой үйлдвэрлэл, тогвортой бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн төлөө дахин боловсруулсан материалаар "CashmeReborn" коллекцоо гаргасан.
-084643-132838306520231016084654.jpeg)
Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ “Чанар, Тогтвортой байдал, Үнэ цэн” гэсэн гурван эрхэм зүйлийг баримталдаг.
"CashmeReborn" коллекц дээр гэхэд бид дунджаар 20-30 хувийн хаягдал, ус, эрчим хүчний хэмнэлт хийх боломжтой болсон. Үүнийг цаашдаа дэвшилтэт технологи ашиглан улам нэмэгдүүлэх зорилготой байна. Мөн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ноолуурын зах зээлд анх удаа ноолууран гутлыг танилцуулж, худалдаанд гаргалаа.
Бид хэдхэн хоногийн өмнө ХБНГУ-ын хотод шинэ салбар дэлгүүрээ нээсэн. Мөн цаашдаа Англи, Герман, Франц, Итали, АНУ зэрэг улсад дараагийн дэлгүүрүүдээ нээх зорилготой ажиллаж байна.

ГОВЬ ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ариунаа, Манай компани сүүлийн таван жил гаруй хугацаанд монгол ноолуурын чанарыг дэлхийд таниулах, тэр дундаа дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгох хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мэдээж дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон шалгуур байна.
Тухайлбал бидний бэлтгэн нийлүүлж, борлуулж буй бүтээгдэхүүнүүд маш чанартай байх ёстой. Энэ хүрээнд ХААИС-ийн багш, судлаачид мөн бэлтгэн нийлүүлэгчид болох малчид, "ГОВЬ" гээд гурван талт хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Гол зорилго нь малчдад түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх талаар шат дараатай сургалтууд орж, мэдлэг боловсрол олгох юм.
Ингэснээр малын удмын санг сайжруулж, цаашлаад түүхий эдийн чанарт сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Мөн бид олон улсын хэрэглэгчдэд ойртох үүднээс 12 орны хэл дээр, цахим дэлгүүрээр дамжуулан дэлхийн зах зээлд борлуулалт хийж байна. Үүнийг цаашдаа 23 хэл болгохоор зорин ажилаж байна.
ГОВЬ-ийн үйлдвэртэй танилцах аяллын тухай контентыг ЭНД дарж үзнэ үү.