АМНАТ-ийг биржийн арилжааны үнэд үндэслэн тооцно.
Монголын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) дэлхийн өөр хаана ч байхгүй зарчмаар тооцогддог нь уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байгааг олборлогч, экспортлогч, хөрөнгө оруулагчид хэлж байв. Харилцан уялдаагүй хууль, зохицуулалтуудын томоохон жишээ болсон энэхүү системд эцэст нь өөрчлөлт оруулаад байна.
Цахим арилжааны үнэд тулгуурлана
Арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг тооцохдоо аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо. Тодруулбал: экспортлогч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг олон улс дахь жишиг үнээр бус биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болж байна.
Өмнөх өөрчлөлтийн балаг
2019 онд Ашигт малтмал, газрын тосны тухай хуульд гэнэтийн өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд борлуулалтын орлогод нь АМНАТ ногдуулдаг болсон. Өөрөөр хэлбэл бүх шатанд нэг л удаа төлөх учиртай тус татварыг экспортлогчоос давхардуулан авах болсны уршгаар өөрийн ордгүй, баяжуулах 20 гаруй үйлдвэр хаагдаж, 1500 орчим иргэн ажил, орлогогүй болсныг "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ мэдээлж байв.
Үүгээр зогсохгүй 2021 оны долоодугаар сараас эхлэн АМНАТ-ийг гэрээний бус зөвхөн олон улсын жишиг үнээр тооцдог болсон нь баяжуулах үйлдвэрүүд бодит орлогоосоо 30-40 хувийн өндөр үнэ төлөхөд хүргэж байжээ. Тодруулбал: АМНАТ-ийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцохдоо “SXCoal”, “UMetal”, “IndMin” зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн өөр хоорондоо ялгаатай үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байв.
Анхаарах асуудал
“АМНАТ-ийн суурь хувь хэмжээг хуулиар тодорхой, тогтвортой болгох хэрэгтэй байна. Төлбөрийн хэмжээ тодорхойгүй, яаж ч нэмэгдэж болохоор байна” гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимаас энэ оны эхээр зөвлөмж хүргүүлж байв.
Мөн хайгуулын лиценз олгосны дараа гардаг хамгийн том асуудал болох нутгийн иргэдийн эсэргүүцлийг шийдвэрлэхийн тулд АМНАТ-ийн тодорхой хувийг зөвхөн орон нутгийн төсөвт нь тушаадаг, энэ төсвийг хэрхэн захиран зарцуулах талаар иргэдийн нийтийн хурлаар хэлэлцдэг байх хэрэгтэйг онцолжээ.
Б.Бат-Очир