“Nike” компанийн гүйцэтгэл 1997 оноос хойших хамгийн тааруу түвшинд хүрээд байна.
“Nike” компанийн орлого наймдугаар сарын 31-нээр эцэслэгдсэн улиралд 12.9 тэрбум ам.доллар болсон нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамагт хараахан хүрсэнгүй. Хэдий тийм боловч ашгийн маржин нь тооцоолж байснаас өндөр гарсан байна. “Nike”-ийн гүйцэтгэл 1997 оноос хойших хамгийн тааруу түвшинд хүрээд байгаа юм.
Үүнээс гадна пүрэв гарагийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 9.6 хувиар өсжээ. Үүнд компанийн бүтээгдэхүүний нөөц шинжээчдийн тооцоолж байснаас өндөр хувиар буюу өмнөх жилийнхээс 10 хувиар буурч, 8.7 тэрбум ам.доллар болсон нь нөлөөлсөн байна.
“Nike” компанийн Хойд Америкийн зах зээлээс олсон орлогын хэмжээ шинжээчдийн тооцоолж байснаас бага хувиар буюу хоёр хувиар буурсан байна. Их газрын Хятад дах борлуулалт ч мөн адил тооцоолж байснаар бага хэмжээгээр буюу 4.8 хувиар буурчээ.
“Nike”-ийн удирдлагууд тус компанийн БНХАУ-ын зах зээлд эзлэх хувь нэмэгдэж байгааг онцолж байна.
С.Жаргалмаа