- Энэ нь 30 жилийн хугацаанд хайлсантай ижил хэмжээ юм
- Өнгөрсөн өвөл маш бага хэмжээний цас оржээ
- Улмаар зарим жижиг мөсөн голууд устаад байна
Швейцарь улсын мөсөн гол ердөө хоёр жилийн дотор ихээхэн хэмжээгээр хайлсан болохыг тус улсын Мөсөн голын мониторингийн сүлжээнээс мэдээлжээ.
Уг байгууллага нь Швейцарь дахь 1400 мөсөн голын 176-г нь олон жилийн турш хянаж байгаа юм. Тэндхийн ажилтнуудын тайлбарласнаар уур амьсгалын зорилтууд биелсэн ч мөсөн голыг эргээд хэмжээнд нь оруулах хэтэрхий оройтож магадгүй гэв.
Ердөө хоёр жилийн дотор ийн хайлсан нь 1960-1990 оны хооронд буюу 30 жилийн хугацаанд хайлсан хэмжээтэй дүйцэж байгаа юм.
Мөсөн голууд их хэмжээгээр хайлж байгаа нь олон жил дараалсан өндөр температуртай зуны улирлууд болон өнгөрсөн өвөл маш бага цас орсноос болсон гэж үзэж байна. Улмаар зарим жижиг мөсөн голууд устаад байгаа аж.
Хэрэв эдгээр цаг агаарын үзэгдэл үргэлжилбэл мөсөн гол хайлах нь улам л хурдасна гэжээ. Мониторингийн байгууллага энэ жил “St Annafirn” мөсөн голыг хянахаа зогсоосон бөгөөд энэ нь хангалттай мөс үлдээгүйтэй холбоотой гэв.
Эх сурвалж: CNN