“Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн эрэлт хэрэгцээ" сэдэвт эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
Хурлаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн тухай хуулийн суурь онол буруу байгаагаас үүдэн нийгэмд олон сөрөг үр дагаврууд гарч байгааг хуульч, эрдэмтэд танилцууллаа. Мөн манай улс социалист эрх зүйн тогтолцооноос дараагийн загварт шилжиж, эрүүгийн эрх зүйн шинэтгэл хийж буй энэ үед тус эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа ач холбогдолтой ажээ.
МУИС-ийн эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл “2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хууль бол өмнөх эрүүгийн хуулийнхаа уламжлалыг үгүйсгэсэн, Монголын хөрсөнд тохирохгүй, гаднын хуулийн хэсэгчилсэн заалтуудыг сайн хөрвүүлэхгүйгээр оруулж ирсэн. Тиймээс л одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэглэх, ойлгоход манай нийгэмд нэн төвөгтэй байдал үүссэн.
Гэрлэсэн эр, эмийн дундын өмчийн талаар маргаан үүсэх юм бол гэмт хэрэг гэж үзнэ гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заачихсан. Гэтэл энэ нь эгэл жирийн иргэний маргаан буюу Иргэний хуулиар шийднэ шүү дээ.
Энэ оны тавдугаар сард шүүгч, прокурор, мөрдөгч, эрүүгийн хуулиар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд нийлсэн 808 хүнээс одоогийн хуулийг байгаа эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлагатай юу гэдэг социологийн асуулга явуулахад 81 хувь нь даруй шинэчлэх шаардлагатай гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл хуульчид, эрдэмтэн судлаачид энэ хуулиа ойлгохгүй, хэрэглэж чадахгүйд хүрсэн гэсэн үг. Аливаа улс орны эрүүгийн хууль гэдэг бол хамгийн үнэ цэнтэй, хамгийн их аюул, хор уршиг учруулсан гэмт халдлагаас нийгэм, ард иргэдээ хамгаалах, тэднийхээ сэтгэл тэнүүн аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэгч нь байдаг.
Жишээлбэл гэрлэсэн эр, эмийн дундын өмчийн талаар маргаан үүсэх юм бол гэмт хэрэг гэж үзнэ гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заачихсан. Гэтэл энэ нь эгэл жирийн иргэний маргаан буюу Иргэний хуулиар шийднэ шүү дээ.
Иймд Эрүүгийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Уг нь 2002 оны Эрүүгийн тухай хууль бол одоо мөрдөгдөж байгаагаасаа арай дээр байсан. Мөн 2002 онд энэ хуулийг шинэчлэхэд Германы Ханнс Зайделийн сан манай улсад олон талын дэмжлэг үзүүлж байсан.
Тэр цагаас 30 жилийн дараа буюу өнөөдөр энэ хуралдаан болж байна. Энэ хурлаар бид урьдын адил тус сангаас “Та нар минь дахин Эрүүгийн тухай хуулиа шинэчлэхэд зүйл бүрийн туслалцаагаа үзүүлээч ээ” гээд гуйгаад сууцгааж байна.
Цаашдаа үүн шиг том суурь хуулиудаа 5-6 жил болоод л оролдоод, ухаж төнхөөд баймааргүй байна. Маш олон жил тогтвортой үйлчилж, хүн болгон “би ийм үйл үйлдчих юм бол гэмт хэрэгтэн болж, ял хүлээх нь байна шүү дээ” гэдгийг ухаан орсон цагаасаа мэддэг, ойлгодог байвал Монголын нийгэмд сэтгэл тэнүүн, аз жаргалтай байдал бий болно” гэв.
МУИС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан “1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж 2002 онд анх удаа өөрчлөгдсөн. Түүнээс хойш 2017 онд тус хуулийг шинэчилсэн.
Улсын шүүх прокуророос ирсэн дүгнэлтэд л шүүлт хийсээр байвал, цаана нь хүний эрх зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй.
2017 оны хууль нийгмийн тодорхой нэг харилцааг зохицуулахад учир дутагдалтай учраас өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн уламжлалаа эргэн харах асуудал яригдаж байна.
Жишээлбэл иргэд нүүрсний хэргийг шударга ёсны дагуу шийдэхийг хүсэлтэй байдаг. Гэтэл өнөөгийн хууль маш удаан хугацааны туршид хэрэг шалгах процесс үргэлжилдэг. Тэр хооронд, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэг хаагдчихдаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол тухайн хэрэгт оноох ялын дээд хэмжээ юм шүү дээ.
Хуульд шинэчлэл хийхийн тулд олон улсын стандартад нийцүүлэх, хүний эрхтэй уялдуулах, уламжлал, нийгмийн шаардлагыг тусгах, бусад хуультайгаа уялдуулах ёстой. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь бүгдээрээ өөр тайлбар яриад сууж болохгүй.
Тиймээс олон улсын сайн жишгийн дагуу хуулиа боловсронгуй болгох шаардлагатай. Манай улс эх газрын эрх зүйн чиг баримжаагаар хөгждөг учраас Германы эрдэмтэн судлаачдыг оролцуулж байгаа юм. Тус улс мөрдөн шүүх эрх зүйн тогтолцоотой. Мөрдөн шүүх гэдэг нь шүүхийн өмнөх шат буюу хэрэг мөрдөн шалгах ажиллагааг ч шалгадаг гэсэн үг. Шүүхийн өмнөх үе шатанд хүний эрхийг зөрчиж буй эсэхэд шүүх хяналт тавьж байдаг.
Манай улсад шүүхийн хүчтэй хяналтыг шүүхийн өмнөх шатанд оруулах ёстой байна. Үүний дараа миний эрхийг зөрчсөн, надаас хүчээр мэдүүлэг авсан гэх мэт асуудлууд байхгүй болох юм. Тиймээс анх хэрэг үйлдсэн үеэс, цагдаа шалгаж эхлэх үеэс шүүх хяналт тавьдаг болох эрх зүйн тогтолцоотой болох ёстой. Үгүй бол прокуророос ирсэн дүгнэлтэд л шүүлт хийсээр байвал, цаана нь хүний эрх зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй.
Манай улс хуулиа эх газраас шууд авч чадаагүй. Тодруулбал Германаас Орост нутагшуулсныг манай улс авч хэрэглэсэн. Харин одоо ХБНГУ-тай шууд харилцаж байгаа учраас эрх зүйн тогтолцоогоо боловсронгуй болгох боломжтой” гэлээ.
Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засах оролдлого хийсээр байгаа ч үндэс суурь нь алдаатайгаас засал авахдаа муу. Энэ хэвээр цааш үргэлжилбэл үр дагавар нь даамжрах төлөвтэй нь практикаар нотлогдож байна хэмээн хуульчид илтгэлдээ танилцуулж байв.
Иймд тус хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай бөгөөд макро болон микро түвшний судалгаа хэрэгтэй гэж үзжээ. Үүнд нийгэм, улс төр, эдийн засгийн хүчин зүйлтэй уялдуулан судлаад зогсохгүй цаашлаад гэмт хэрэгтэн бие хүнийг социологийн, энтологийн, сэтгэл судлалын зэрэг хавсарсан шинжлэх ухааны үүднээс судлах шаардлагатай.
Түүнчлэн шинээр нэвтрүүлэх эрүүгийн хариуцлага, ялын төрлийг нийгэм, эдийн засгийн тооцоо, ял шийтгэлийн үр нөлөө, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийн шинжилгээ, эерэг болон сөрөг үр дагаврын хамт судлах нь зүйтэй гэж онцлов.
Тус хурлыг Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож, илтгэл танилцуулсан юм.