Гурилын савлагаа дээрх БГ гэж юу вэ?
Гурил бол хүний биед шаардлагатай илчлэг, хялбар шингэх нүүрс усны эх үүсвэр болсон үндсэн хүнсний нэг. Гурилын савлагаа дээрх БГ гэх тэмдэглэгээ нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоо нь тухайн гурилын агуулж буй цавуулаг, амин дэм, шим тэжээлийн үзүүлэлтийг илэрхийлнэ. Тэмдэглэгээний тоо багасах тусам илүү нарийн ширхэгтэй, цайвар шаргал өнгөтэй, хөөлт сайтай болдог. БГ140, БГ150, БГ160 гэх мэт тэмдэглэгээ бүхий гурилууд нь цавуулаг, үнслэгийн хэмжээ бага эслэгээр баялаг гурилууд юм.
Эрүүл мэндийн гурил гэж юу вэ?
Улаанбаатар гурил компанийн “Эрүүл мэндийн гурил” нь БГ180 гэсэн тэмдэглэгээтэй ба хамгийн их эслэг агуулдаг, дотоодын зах зээлд ганцхан брэнд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн юм. Эрүүл мэндийн гурил гэдэг нь улаан буудайн бүхэл үрийг тээрэмдэн баяжуулж, бор гурил буюу 2-р гурилтай хольж үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн болно. Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ, чихрийн шижин өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цөсний сувгийг цэвэрлэх үйл ажиллагаанд дэмтэй ба бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмждэг. Хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Мөн цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлдэг.
Өдөр тутамдаа хүнсэнд хэрэглэж болох уу?
Бор гурил нь дангаараа идэхэд хүчил өндөртэй тул цээж гашуу оргидог, гашуун тааламжтай бус амттай. Тэгвэл эрүүл мэндийн гурил нь цээж хорсгохгүй, бүхэл ихтэй том ширхэгтэй ч, дангаар нь цуйван, гурилтай шөл, талх, кекс, боов боорцог гэх мэт бүх төрөлд хэрэглэж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг эмчилгээ, сувиллын зориулалтаар болон эрүүл хооллолтыг эрхэмлэдэг бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой.
Ямар шат дамжлага дамжиж бүтээгдэхүүн бэлэн болдог вэ?
Буудайгаа цэвэрлэж угаана. Дараа нь чийглэж хэвтүүлэн тээрэмдэнэ. Тээрэмдсэнийхээ дараа шигшиж дугаарлан хянаж Эрүүл мэндийн гурил бэлэн болдог.
Ширхэгтэй хүнсний хивэг буюу буудайн хальс орсон учир энгийн цагаан гурилыг бодвол цавуулаг маш бага байна. Эрүүл мэндийн гурил нь тээрэмдэн няцалсан буудайтай хар гурил жорлон үйлдвэрлэж байгаа болохоор таргалуулахгүй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах давуу талтай. Түүнчлэн сахарын өвчтэй хүн буюу сахраас урьдчилан сэргийлдэг хүний өдөр тутмын хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн цорын ганц гурил юм.
Эх сурвалж: Ecological Agriculture Projects, MCGill university,Ste-Anne-de-Bellevue, QC Canada
USDA Food and Nutrition Service (FNS) program /Nutrition Assistance Program (SNAP) and emergency food assistance program survey/