БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 3 дахь жилдээ 5 хувиас доош байх эрсдэл нэмэгдлээ.
БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт хоёр дахь сардаа дараалан шинжээчдийн таамгаас доогуур гарсантай зэрэгцээд хөрөнгө оруулалтын банкнууд тус улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө буурууллаа.
Ингэснээр энэ онд дэлхийн хоёр дахь том эдийн засаг таван хувиар өсөх зорилтоо биелүүлэхгүй байх эрсдэл нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл Мао Зэдуны үеэс хойш БНХАУ- эдийн засгийн өсөлт анх удаа гурав дахь жилдээ дараалан таваас доош хувийн өсөлттэй байна гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал: “JPMorgan Chase”-ийн шинжээчид БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 6.4 хувиар өснө гэж таамаглаж байсан ч сүүлийн байдлаар хамгийн өндөрт тооцогдож байсан энэхүү таамгаа 4.8 хувь болгож, буурууллаа. Харин ирэх онд тус улсын эдийн засаг 4.2 хувиар өснө гэж таамаглаж байгаагаа мэдээлэв.
Мөн “Barclays”-ийн шинжээчид өмнөх төсөөллөө 0.4 нэгж хувиар бууруулж, БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна.
Мягмар гарагт болсон ээлжит хуралдаанаараа БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болгосон юм. Энэ нь 2020 оноос хойших хамгийн өндөр хувь хэмжээгээр бууруулах гэнэтийн шийдвэр болж байна.
БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт үргэлжилж, хэрэглэгчийн зарцуулалт буурсантай зэрэгцээд эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ болж байгаа аж.
Г.Хулан