“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадам энэ сарын 5-6-нд Хүй долоо худагт болж байна.Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой.
Уг наадмын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, ОХУ, ӨМӨЗО-ы эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.
"БИД НҮҮДЭЛ, СУУРЬШЛЫГ ЗЭРЭГЦЭН БҮТЭЭЖ БУЙ АРД ТҮМЭН"
Энэ үеэр СУИС-ийн харьяа Соёлын сургуулийн захирал доктор Ш.Эрдэнэцэцэг “Нүүдэлчдийн нийслэл гэдгийг хот нүүх тухай гэж ойлгож болохгүй юм. Монголчууд нүүдэлчин соёлоос хот руу суурьшиж шилжсэн ч биднийг бусдаас ялгаруулдаг нь нүүдэлчин хэв маяг. Дэлхийн олон хот өөрсдийн онцлогтой байдаг. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар энэ ойлголтыг "нүүдэлчдийн нийслэл" гэх нэршлээр дамжуулан түгээж байна гэж ойлголоо. Өнөөгийн Улаанбаатар хот нүүдэлчдийн оюун санааг тээж яваа. Монголчууд хотод суурьшсан ч монгол хүн учир нүүдэлчин соёл генд маань хадгалагдаж байгаа шүү дээ. Үүнийг хотын соёлтой тохируулж, уламжлал шинэчлэлийн зохист харьцааг тэнцвэртэй байлгаснаар бусад хотоос ялгарч чадна.
Өнөөдрийн даншиг наадмын хөтөлбөрийг харахад ч Монгол соёлын биет бус өвийн элементүүд тусгаж өгчээ.
Мөн монгол хүн монголоороо болон соёл уламжлалаа хадгалж үлдэх ач холбогдолтой. Тиймээс Монгол Улсыг дан ганц суурьшмал газар гэж үзэж болохгүй. Бид нүүдэл, суурьшлыг зэрэгцэн бүтээж буй ард түмэн. Тийм учраас монголчууд нүүдэлчин соёлын элементүүдийг тээж, бусдаас ялгарах онцлог болгож чадвал бусад улсын иргэд үзэх гэж сонирхоно.
Дэлхийн цөлийн бүсийн зарим улс нүүдэллэн амьдардаг. Бидний мэдэхээр нэг бөхтэй тэмээг уналга хөсөлгөөндөө ашигладаг. Тэд цөлийн бүс нутагтаа тохирсон өвөрмөц онцлог соёлоо бий болгосон учир жуулчид их очиж байна. Тэгэхээр бид ч гэсэн нүүдэлчин соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Өнөөдрийн даншиг наадмын хөтөлбөрийг харахад ч Монгол соёлын биет бус өвийн элементүүд тусгаж өгчээ” гэлээ.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог Даншиг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болж байна.