- Твиттерийн шувууны логог "Х" үсгээр солив
- Төв салбарын гадаах шинэ логог хэт тод гэрэлтэй байна хэмээн оршин суугчид гомдолложээ
- Зөвшөөрлийн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэмээгээд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна
Твиттер компанийг худалдан авсан Илон Маск саяхан цэнхэр шувууны логог “Х” үсгээр сольсон. Үүний дараагаар Сан Франциско дахь Твиттерийн төв барилгын гадаа гэрэлтсэн “Х” үсгийг байршуулсан юм.
Харин хотын захирагчид болон зарим оршин суугч үүнд дургүйцэж байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ. Тодруулбал Баасан гарагт Твиттерийн төв салбарын барилгын дээд талд тод гэрэлтсэн “Х” үсгийг байршуулсан. Харин тус барилгын ойролцоо оршин суудаг иргэд логоны гэрлийг хэт тод байна хэмээн гомдол гаргажээ.
Улмаар Сан Францискогийн Барилгын хяналтын хэлтсээс зөвшөөрлийн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэмээгээд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Ройтерс